Thursday, May 31, 2007

Хамгийн новшийн өвлийн амралт

Би Барбаярын блогоор хааяа зочилдийн. Барбаярын бодсон санаснаа юу ч нуулгүйгээр бичдэг нь надад таалагддаг. Тэгээд ер нь санаа авахаар шийдлээ. Дотны найзтайгаа хамаг юм аа нуулгүйгээр ярихлээр нээх гоё байдаг даа тэрэн шиг л байх юм шиг санагдаад явчихлаа. Юу ч гэсэн туршаад үзэхээр шийдлээ.

Саяны өвлийн (4-р курсын) амралт миний хувьд хамгийн новшийн өвлийн амралт байсан. Дүн гарах гээд, дээр нь төсөл хамгаалах гээд бараг л ядаргаанд орох дөхтлөө нойргүй хонож энэ тэр явж байсан хүн чинь амралт болонгуут аймар муухай завтай болчихсон. Яг төслийн хамгаалалт дууссан өдрийн орой нь найз охиноосоо салсан. Салсан ч гэж дээ хаягдчихсан. Одоо л завтай болох нь одоо л найз охинтойгоо nice байх нь гэж бодож байтал ийм юм болчихсон. Надад аймар хэцүү байсан л даа. Яг гурван сар үерхээд салсан. Тэнэг би л юу ч болоогүй байхад жигтэйхэн сайн болчихсон. Тэгээд би хүнд дурлаад тэгээд тэрэндээ хаягдах ямар хэцүү байдгийг ёстой нэг мэдэрсэн дээ. Хоолондоо муудаад, орой юм идэж чадахаа больчихсон байсан. Байнга л бодогдоод, болдог бол тэр дороо гарч очоод буцаж нийлье гэж гуймаар санагдаад л.... Тийм үед тийм завтай байх чинь ёстой хамгийн новш юм байна лээ. Одоо барагдахгүй байгаа энэ их ажил тэр үед байхгүй яаваа. Хэн нэгэнтэй сэтгэлээ хуваалцахыг маш их хүсч байсан. Тэр үед миний сайн найз нар ёстой онцгүй байсан шүү. Ганбаа, Натур хоёроо!!!. Харин Идэр, Бандаа хоёр надтай зөндөө юм ярьж, надад их тус болсонд баярлаж явдаг шүү. Тэр үед би өөрийгөө л арчаагүй, муу хүн болохоор хаягдсан гэж боддог байлаа. Аргагүй хүнд сайн болохоороо хаягдсан ч гэсэн нөгөө хүндээ буруу өгдөггүй юм байна лээ. Тэгээд амралт дуусаад хичээл орж эхэлсэн чинь давхцаад л одоо ажиллаж байгаа ажилдаа орсон нээх тэнэг. Гэнэт аймар завгүй болчихсон. Гэхдээ ёстой аврал болсон. Завгүй байхаар их амархан мартдаг юм байна лээ. Магадгүй энэ миний анхны хайр байсан байх л даа. Урд нь хүнд ингэтлээ сайн болж үзээгүй болохоор тийм дүгнэлтэнд хүрсэн л дээ. Гэхдээ одоо би өөртөө ямар итгэлтэй байгаа гээч. Би бол сайн залуу, сайхан ч залуу гэж боддог болсон. Энэ дурлалаас би нэг зүйлийг ясандаа шингэтэл ойлгосон. Юуг гэвэл эмэгтэй хүнд яагаад ч түрүүлж сайн болж болохгүй юм байнаа гэдгийг. Одоо нөгөө охинтойгоо жирийн найзууд хэвээр үлдсэн. Гэхдээ салсан найз охинтойгоо жирийн найз хэвээр үлдэнэ гэдэг эрэгтэй хүнээс овоо тэвчээр шаарддаг юм байна лээ шүү. Тэр охин одоо найз залуутай болчихсон. Тэр нь миний таньдаг(нэг их сайн танихгүй ч нэг курс) хүн. Одоо би хоёулантай нь л nice харьцаатай байгаа. За за хамгийн онцгүй бөгөөд оюутан цагийн сүүлийн өвлийн амралт ийм болж өнгөрсөн дөө гэж. Бичих юм олон байгаа ч хүн хүлээлгэчихсэн болохоор ингээд дуусгая даа.

7 comments:

  1. Аймаар ийн. Бүсгүй хүн эр хүнд сайн болсон ч түрүүлж сэтгэлээ илчилж болохгүй гэсэн бичигдээгүй хууль хаа сайгүй үйлчилдэг. Тэгээд дээр нь эрчүүд түрүүлж сайн болохгүй гээд гүрийгээд байвал энэ хүмүүс яаж нийлнэ ээ...хэх... За ямартай ч одоо сэтгэл чинь сайхан, зүрх чинь эдгэсэн бол яамай даа.

    ReplyDelete
  2. Oo ter ohin chin harin naigvi gar baina uu daa. Neg hvnees salaad shuud l nogootei ni vyerhej baidag.

    ReplyDelete
  3. Би анхныхаа хайртайгаа жил гаруй үерхсэн тэр оюутан дээр нь ажил хийнэ мэдээж амар байгаагүй байх л даа гэхдээ би лав цөхөрсөн хэзээ намайг гээд ирэх юм бүү мэд ажил дээр нь хаяа очино завгүй гээд хэдэн цаг ч хамаагүй хүлээлгэнэ. Бие биендээ хайртай юм чинь гээд хүлээсээр байгаад жмл болсон харамсалтай нь юу ч өөрчлөгдөөгүй сургуулиа төгслөө ажилд орлоо бүх зүйл өмнөх байдлаараа нэг л өдөр хөтлөлцөөд явж байгаа хосыг хараад л атаархаад яагаад би ийм биш юм бэ гэж бодсон Яагаад хаяа ч гэсэн намайг гэдгүйн бэ гээд зөндөө бодсон тэр үед зорилгогүй хүлээгээд байсан юм шиг бодогдоод орой нь ажил дээр нь очоод салая гээд л хэлчихсэн Хэн хэнд маань хэцүү байсан одоо 3 жил өнгөрсөн ч би түүнийг хайрладаг гэхдээ эргээд нийлэхийг хүсдэггүй дахиад тийм урт аар хүлээхийг хүсэхгүй байна

    Магадгүй эмэгтэйчүүд хүлээх дургүй байхаа Амжилт хүсье

    ReplyDelete
  4. Би нэг удаа "Хэрэв хэн нэгэн хайр дурлалаас болж амиа хорлосон байвал тэр хүнийг буруутгах хэрэггүй юм байна" гэж бодож байсан. Учир нь "Хайр гэдэг бол ..." гэдгийг ойлгосон юм шигээ.

    ReplyDelete
  5. Амиа хорлосноороо тэр хүндээ хичнээн хайртай болохоо батлана гэж үү? Би тэгэж бодохгүй байна. Намайг хайрлахгүй байгаа тэр хүний төлөө амиа хорлосноос намайг аминаасаа илүү хайрладаг ээж аав, гэр бүлийнхнийхээ төлөө амьдарсан нь дээр гэж бодож байна. Миний хувьд бол найз охиндоо гомдоогүй, гомдох шалтгаан ч байхгүй. "Сэтгэл буруугүй" гэдэг шүү дээ. Тэр бол сайн охин. Бид хоёрыг мэддэг хүмүүс үүнийг мэдэж байгаа.

    ReplyDelete