Monday, May 21, 2007

Буян, нүглийн бүртгэлийн систем

Надад нэг сонин юм бодогдлоо. Бурхан гэж байдаг болов уу? Хэрвээ байдаг бол ажлаа яаж хийдэг бол … Тэр хэдэн тербум хүн, тэр тоолж барашгүй амьд организмийг яаж удирддаг юм болоо. Би мэргэжлийнхээ үүднээс бодоод үзэхээр энд бүхэл бүтэн том цогц програм хангамжийн систем ажилдаг юм шиг. Бурхан хүмүүсийг үхэхээр нь буян нүглийг нь дэнслээд диваажинд уу эсвэл тамд очих сүнс юм уу? Гэдгийг нь шийддэг гэж бурхан шашныхан номлодог биз дээ. Тэгэхээр буян нүглийг нь дэнслэхэд тэр хүний төрөхөөсөө нь аваад үхэх хүртлээ үйлдсэн сайн муу үйлийг бүртгэдэг байж таараад байгаа юм. Тэр бүртгэл нь зөвхөн нэг насны үйлийг бүртгээд зогсохгүй дараа дараагийн хэдэн ч төрөлд үргэлжлэн бүртгэгддэг байх. Магадгүй тэр сүнс анх бий болсоноос нь аваад л бүртгэгддэг байх л даа. Тэгээд мэдээж нэг төрөл дуусахад нь мэдээллийг нь backup хийдэг байх. Буян нүглийг бүртгэхэд зайлшгүй шаардлагатай талбаруудыг маш энгийнээр бодоод үзвэл “нүгэл_id, сүнс_id, сүнс_name, нүгэл_date, нүгэл_rate(нүглийн хэмжээ) , нүгэл_type, нүгэл_place ... г.м” гээд тоочиж баршгүй олон талбартай байж таараа. Мөн энд “нүгэл_id, сүнс_id” нь primary key байх нь тодорхой байх. Буяныг мөн адил талбаруудаар бүртгээд тэгээд нэг төрөл дуусахад тайлан гаргадаг байх. Тэгээд мэдээж буян нүглийг дэнслэхдээ дараахтай төстэй томъёо ашиглах байх л даа зөрүү= sum(буян_rate)- sum(нүгэл_rate); . Тэгээд зөрүү>0 бол диваажин руу, харин зөрүү<0 бол хөөрхийдөө тамруу... зөрүү=0 байх үзэгдлийн магадлал тэгтэй тэнцүү байдаг биз. Бурханы ашигладаг пх-ийн цогц системийн өчүүхэн жижиг хэсэг болох “Буян нүглийн бүртгэлийн систем”-ийг маш энгийнээр төсөөлвөл ийм байх юм шиг. Үхэхээрээ энэ системийн developer-ийн багт орчих юмсан (хэхэ). За за дэмий сонин юм биччихлээ. Гэхдээ гол нь мэдээллийн технологи гэдэг маш хэрэгтэй зүйл гэдгийг л хэлэх гэсэн санаа нь.

6 comments:

  1. Гоё сэтгэсэн байна шүү. Цааш нь ухаад төнхөөд байвал эрдмийн зэрэг горилчихож мэдэх юм биш үү? хэ хэ.
    Амжилт хүсье.

    ReplyDelete
  2. Гоё сэтгэсэн байна. Тэхдээ нэг юм санаанд орчихлоо. Констатин дээр гардаг даа. Буян мэт боловч нүгэл, нүгэл мэт боловч буян. Алинд ч оруулах боломжгүй нэг тийм үйлүүд байдаг даа. Бурхан тэрийг хааш нь оруулдаг бол???

    ReplyDelete
  3. Харин тиймээ. Тиймэрхүү буян мэт боловч нүгэл, нүгэл мэт боловч буян гэмээр үйлүүд ч их шүү. Гэхдээ тэр үйлийг чинь буян нүгэл хоёуланд нь бүртгэж болох байхаа. Аливаа үйл сайн муу хоёр үр дүнтэй байдаг болохоор нээрээ бүх л үйл буян нүгэлд ялгаатай хэмжээтэйгээр орно биз. За за тэрийг ч бурхан л мэддэг байх дөө гэж...

    ReplyDelete
  4. Нүгэл буянг хэмжих параметраасаа хамаараад үе үе аль нэг сан руу нь зөөгдөж байх биз

    ReplyDelete
  5. Нээрээ ч ийм системийг хөгжүүлбэл асар том, олон хүний хүч үзсэн төсөл болох байх даа. Бараг ямар ч хүн уншаад Мэдээллийн технологийн ач холбогдлын талаар ойлгомоор сайхан бичлэг болсон байна. Амжилт хүсье.

    ReplyDelete
  6. Хэхэ ийм систем байдаг бол одоогийн report-оо гаргуулж авах юмсан. Тэгээд диваажинд очихын тулд нүгэл нь их бол буян хураахаас харин буян нь их байвал болох нь тэр.

    ReplyDelete