Tuesday, June 12, 2007

Өнөөдөр их сонин өдөр байлаа шүү

Өдөр чухам юу болов? Би нэг л итгэж өгөхгүй л байна. Өглөөхөн энгийн хувцастай ажил дээрээ ажлаа хийгээд сууж байсан хүн өдөр нь костьюм пиджактай дипломоо хамгаалчихсан бөөн баяр тойрхоо зуруулаад явж байдаг байна шд. Ингэлээ л дээ би дипломынхоо урьдчилсан хамгаалалтан дээр тааруухан оноо авсан хоёр тэнэг багшаас болж. Өөдгүй гарууд чинь хүний хийсэн юмыг олны өмнө аймар доош нь хийдэг байна шд мэдэхгүй байжийж. Чиний наад хийсэн юм чинь төслийн хэмжээнд ч хүрэхгүй юм байна гэж хийдэг юм даа. Би төсөл хамгаалж байсан төсөл дээр хэр юм хийдгийг эрх биш мэднэ шд. Харин ч төслөө 100 хамгаалсан болохоор хангалттай мэдэж байна даг. Тэгэж тэнэгтээд хүн хийсэн юмаа тайлбарлах гэхээр цаг чинь дууссан гар наадах чинь биш байна гээд хөөдөг байна шд. Надад 20 оноо тавьхаас 7 оноо тавьсан гээд боддоо. Нөгөө хоёр багш нь огт оноо тавиагүй гэсэн өөдгүй гарууд. Би тэгээд диплом дээр зүгээр л нэг хэний ч мэдэх улиг болсон цалин, борлуулалт, ирц бүртгэл, номын сангийн бүртгэл энэ тэр гэсэн бүртгэлийн систем л хийвэл зүгээр юм байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Угаасаа би иймэрхүү бүртгэлийн системийг долоо хоног суухад л яааядаа гэсэн програм хийчих л юм чинь (муухай онгирсон). Тэгээд жинхэнэ хамгаалалтандаа орохгүй байхаар шийдсэн л дээ. Угаасаа урьдчилсан дээр 7 хон оноо авчаад яаж жинхэнэ дээрээс 30-аас 18 (18 авбал 74 болж тэнцэх учиртай) авах вэ дээ гэж бодоод хаячихсан байсан. Сайхан бодох санах юмгүй ажлаа хийгээд л, саяны хагасайнд бүүр бүтэн өдөржин Dota-дсан. Өчигдөр орой хүртэл дотадаал сууж байлаа шд. Тэгсэн гэнэтхэн өнөө өглөө ажил дээрээ сууж байтал манай найз Тулгаа (банхар) мессенжерт орж ирээд чи дипломоо хамгаалахгүй наанаа юу хийж сууж байгаан гэдгийм байна. Аан найз нь орохоо больцоон гэсэн чинь чи юу ярьж байгаан орооч багш нар нь гайгүй байна лээ дандаа гадны хүмүүс, манайхаас ганцхан чери багш л байна, чери угаасаа оюутнуудаа балешклаад л сууж байна лээ гэдгийн. Тэгэхээр нь л нээрээ орчмоор ч юм шиг санагдаад л хийж байсан юмнуудаа цуглуулаад сууж байтал Тулгаа залгаад чи энүүгээр ирээд хөгшинийхөө notebook-ийг аваад яв гэлээ. Бушуухан гараад л такси бариад явж очоод notebook-ийг нь аваад л гараад тууцан. Ядаж байхад энгийн хувцастай болохоор гэрээрээ орж бушуухан гонжоо өмсөөд яваад очсон чинь чери “ чиний ээлж өнгөрцөн. Одоо орж болохгүй байх аа” гэхээр нь гуйгаад байсан чинь “за чи юу ч гэсэн сэмхэн ороод хойно нь суучих” гэдгийм байна. Орж байсан чинь Батзолбоо багш сууж байхаар нь жаахан айсан л даа. Гэтэл харин ч эсрэгээрээ Золбоо багш үнэхээр гоё байсан. Намайг орж ирэнгүүт Батдэлгэр хүрээд ирсэн үү? Одоо энэ Рагчаабазарын дараа хамгаална шүү гэсэн. Ёо ёстой дотор уужраад л явчихсан. Тэгээд л бушуухан юм аа бэлдээд л сууж байсан чинь Золбоо багш Батдэлгэр арай болоогүй байна уу? Тэгвэл чи энэ хэний дараа хамгаалчих гээд л хэд хэдэн хүнийг урдуур маань оруулж надад жаахан ч гэсэн юм нэмэх цаг өгсөн. Надад ёстой гоё тусалсан шүү. Хамгаалж байхад хүртэл миний юмыг бусад хүмүүст миний өмнөөс тайлбарлаж өгөөд л бараг л намайг аваад гарчихсан шүү. Багшдаа үнэхээр баярласан. Би тэгээд нэг юм 26 оноо авч өнөөдөр дипломоо амжилттай хамгаалав. Би тийм муу юм хийчээд мяа оноо авсан юм биш л дээ. Олон хүн хэрэглэхээр юм хийсэн, бас ч нийлээд ажиллагаа орсон ажил болсон л доо. За тэр ч яахав одоо өнгөрсөн бүх юм финиш болсон болохоор одоо сайхан тэмдэглэж шоудах л үлдсэн. Даанч данс нойл заасан болохоор хорин болж цалин буухыг хүлээхээс өөр аргагүй боллоо. Today их сонин өдөр байлаа шүү. Манай найз нар “чи Солонгос кинонд тоглож байгаа юмуу хаашаа ийн ирэхгүй гэж байснаа яг хамгаалалт болж байхад гэнэт дундуур нь хүрээд ирдэг” гээд л инээлдээд байсан. Бүх ачаа байхгүй болчихсон сэтгэл нэг л сайхан байна шүү. Одоо ч найз охинтой болох л үлдлээ дээ гэж ... хихи...

4 comments:

  1. Би л байсан бол одоо хаашдаа өнгөрсөн гээд ер нь л бол явахгүй байсан байх байхаа. Хэнд юу нь хэрэгтэй яасан нь дээрүү гэдгийг мэддэг, тэгээд зүгээр суухаар тусалчий гэж байдаг хүмүүс ч гоё шүү.

    ReplyDelete
  2. Хэ хэ, амжилт хүсье. Найз охиноо сонгохдоо машин сонгож байгаа юм шиг нямбай судлаарай.

    ReplyDelete
  3. Баяр хүргэе! Ямар ч байсан сайн л зүйл хийсэн гэж багш нартаа тоогдсон байна шүү, нууц биш бол юу хийсэнээ (Яаж үсэрч харайдаг гээд) бичих хэрэгтэй юм байна даа.

    Чери сүүлийн үед төгсөгчиддөө гээд л их олон цуврал мэйл явуулаад байх шиг байсан чамд ч гэсэн очоо байлгүй дээ.

    Найз охин олох дээр Амараа ахын захиасыг сайн биелүүлээрэй :D

    ReplyDelete
  4. Дээгий баяр хүргэе. Би чамайг хаясан гэж ердөө бодоогүй байлаа ш дээ. Чиний сэдэв чинь шинлэг байсан шүү. За ингээд сургуулиа төсчихөөр тэнгэр мэнгэр цэлмэг санагдаад гоё байгаа биздээ. Цаашидийн ажил амжилт хүсий.

    ReplyDelete