Wednesday, May 23, 2007

Автобусанд ...

Өнөөдөр автобусанд “од болох” дөхлөө. Нэг муу кондуктор (нэг муу ч юу байхав хөөрхий ажлаа л хийж явсан хүн л дээ) тэнэгтэж дургүй хүргэдэг байна шд. Нилээд хэд хоногийн өмнө би автобусанд ёстой од болсон. Миний суусан автосунд аймар их хүнтэй жихчихсэн (ер нь л тийм байдаг) байсан. Тэгээд ко нь ирэхээр нь 1000 төгрөг өгсөн чинь хариултыг маань өгчихөөд билет өгөөгүй. Тэгэхээр нь олон хүн орж ирсэн болохоор сандраад билет өгөхөө мартсан юм байгаа биз гэж бодоод цаашаа яваад өгсөн юм. Тэгээд хүмүүс нь буугаад овоо зайтай болоод ирсэн чинь нөгөө ко чинь ирээд тэнэгтэж өгсөн.

- Чи аваагүй биз дээ. Мөнгөө төлөхгүй олон хүн дундуур шургаад алга болсон биз дээ.

- Үгүй ээ би мөнгөө төлсөн шдээ.

- Битгий худлаа яриад бай. Чи намайг тэнэг амьтан гэж бодоо юу? Би чамайг яг санаж байна. Чи аваагүй шд. Тийм л юм бол чи билетээ гаргаад ир байхгүй шд.

- Та өөрөө билетээ өгөөгүй шдээ

- Чи битгий сонин юм яриад бай. Тэнэг хүн маллах гэж байгаа юм шиг

- Нээрээ би төлсөн. Би танд 1000 төгрөг өгсөн шд. Хариулт нь энд байна.

- За чи битгий сонин юм яриад бай мөнгөө төлөөд яв

- …………………………

- …………………………

Ёо ёстой намайг олны өмнө нүд болгосон. Би хэрэлдээд ямар тэр мэргэжлийн хэрүүлчдийг давах биш. Ёстой эвгүй байдалд ороод чимхүүлээд хатгуулаад л явсан. Ямар энэ мангарыг орон гарантсаны төлөө би илүү мөнгө төлөх ёстой юм биш гэж бодоод “өгсөөн” гээд л гүрийгээд яваад байсан. Хүн өөрийг нь хүндлээд олон хүнтэй ажилдаг хүнд хэцүү байдаг биз гэж бодоод билетээ нэхэж авалгүй явчихсан чинь ёстой гай болдог байна шд. Ашгүй миний буух буудал дээр хүрээд ирэхээр нь бушуухан бууж бултсан. Өнөө өглөө яг тийм юм болох дөхсөн. Ер нь кондукторууд хүн бүхэл мөнгө өгөхөөр хариултыг нь өгчихөөд л билетийг нь өгдөггүй юм. Мартдаг юм уу эсвэл албаар тэгдэг юм уу бүү мэд. Дандаа мартана гэж юу байсан юм. Албаар л тэгдэг байх. Өнөө өглөө яг тэгсэн. Тэгэхээр нь би дээрийх шиг юм болно гэж бодоод “Эгчээ билетээ өгчих өө. Дараа нь андуураад байдгийн” гээд хэлчихсэн чинь бас л гай болсон. “Чи юун сүртэй амьтан бэ, олон хүн дунд андуураад ахиад асуучихдаг. Тэрэнд чинь сүржигнээд байх юу байгаан. Эгчээ би төлчихсөөн та билетээ өгөөгүй шд гээд хэлчихэд болоо шд. Кондукторууд гэж дандаа тэнэгүүд гэж боддог юм уу хаашаа юм” гээд л ёстой нөгөөдөх чинь тэнэгтэж өгсөн. Би “үгүй ээ эгчээ та нар хэрвээ тэгдэг байсан бол би юу гэж ингэх вэ дээ. Чи төлөөгүй би мэдэж байна тийм л юм бол билетээ гаргаад ир гээд дайрдаг шдээ” гээд жаахан учирласан маягтай хэлсэн чинь өөдөөс барьж идэхнээ. Би ч ёстой мэргэжлийн хэрүүлчийн загатнасан газар нь маажсанаа мэдээд бушуухан дуугүй болсон. Ямар барж идэх биш тэр нь дээр шд. Би оюутан юм чинь хөнгөлөлтийн шар картан дээр билет наагаад явж болно л доо. Тэр нь надад 2-3 дахин хямд тусна. Даанч муусайн ко-нууд үзүүлэхээр л муухай хялалзаад байдаг болохоор би дургүй хүрээд визагаа ашиглахаа болчихсон. Уул нь визатай бол үзүүлчихээд, мангар ко нь орон гарантаад ахиад хүрээд ирэхээр нь ахиад харуулчихаад хэл үггүй санаа амар явж болох л байсан байх. Даанч … Өнөөдрийн ко хүртэл надыг загнаж загначихаад цаашаа харангуутаа бас нэг гарыг “муу оюутны шар юм үзүүлчихээд юундаа пээдэлзээд байгаан” гээд л загнаж байна лээ. Хэзээ нэг өөрийн гэсэн унаатай болж энэ муу бусанд сууж нээрэвтэхээ болих юм болоо гэж. Над мэтийн бусаар зорчидог жижиг гарууд надтай санал нийлэх биз.

5 comments:

  1. Ха...ганцхан надад автобусанд адал явдалд тохиолдоод байдаггүй юм байна...гсн. Нээрээ автобусны кондукторууд аймаар. Өөдөөс нь ганц л үг дуугараа бол өнгөрөө гэсэн үг. Автобуснаас шууд мэргэжлээ солиод гудамжны биеэ үнэлэгчдээ тулчихаад бууна шүү дээ. Гэхдээ уул нь визагаар явахаар амар шд. Хичнээн хялалзлаа гээд ч яаж ч чадахгүй юм чинь. Тийм юмнаас айж мөнгөө үрж, дараа нь хэрүүлийн бай болж байснаас визагаар явж байвал уул нь чамд хэрэгтэй дээ.

    ReplyDelete
  2. Зайлуул ажлаа хийж байгаа хүмүүс шт.Жоохон андуурах үе зөндөөл байдаг байх.Тэр олон хүнтэй зэрэг зэрэг харьцаж байгаа учир.Гэхдээ ч зарим нь бас бүдүүлэг талдаа байдаг шүү.Хэн билээ мартаж ярилцлагандаа манай эхнэр насаараа Ко хийлээ зан характер эвдэрдэг соёлгүй энэ тэр гээд байдаг манай хүн одоо болтол яг зан хэвээрээ шт гэж.

    ReplyDelete
  3. нээрээ бүхэл мөнгө өгөхөөр дандаа хариултаа өгчөөд, билетээ өгөлгүй явчдгийн. би бас нэг удаа мөнгөө төлчөөд билетээ авалгүй явж байгаад загнуулж байснаа санаж байнаа. гэхдээ одоо тэр хэдэн кондукторыг буруутгаад яаахав дээ, харин нийтийн тээврийн тогтолцоог л буруутгахаас...

    ReplyDelete
  4. Энэ кондуктор нар үнэхээр дэндүү шүү. Анх нөгөө оюутны виза картаар хагас бүтэн сайнд явдаг болж эхлэхэд би нэг хагас сайн өдөр сургууль дээр шалгалттай гээд автобусанд суутал нөгөө ко чинь харин нүд болгодог байна шд. Уул нь хэд хэдэн оюутанууд визатай хэрнээ визагаар явуулахгүй гэж хэлснийх нь зоргоор мөнгөө төлж байгаа харагдлаа. Над дээр ирхээр нь визагаар хагас бүтэн сайнд явдаг болсон гэж хэлтэл "Арай явж эхлээгүй" гэж худлаа хэлдэг байна шд. Би та битгий худлаа ярь гээд хэлчихсэн чинь нөгөөх чинь харин асаж гардгийн байна. Өмнөх 7 хоногт зурагтаар хангалттай ярьсан юмыг хээв нэг ичихгүй худлаа хэлдэг гар байна лээ шд. Тэгээд тэр ко намайг ч нэг сайн гэгч нь олны нүд болгосон доо аймар юм. Гэхдээ би эсэргүүцээд визагаараа л явсан. Харин үүнийхээ төлөө буух буудал хүртлээ дарамтлуулсан даа хөөрхий

    Харин одоо виза хэрэглэхээ больсон. Хааяа автобусанд явж байхад нөгөө ко нар чинь визатай оюутнуудыг дарамталж байгаа харагддаг л юм.

    ReplyDelete
  5. Хэн кондуктор болдгийг мэдэх үү? Урьд насандаа орлогч явсан хүмүүст бурхан хүн загнах боломж олгон, кондуктор болгон төрүүлдэг юм гэнэ лээ.
    Тэгээд л хөөрхий урьд насныхаа туршид даргадаа загнуулсан уураа муусайн оюутнуудад гаргадаг байхгүй юу.

    Энэ тухай ах нь нэг өгүүллэг бичиж байгаа. Удахгүй нийтэлнэ.

    ReplyDelete