Sunday, September 23, 2007

Хар дарсан зүүд

Дотор нээх сонин болоод 10 жилд сурч байсан үе санаанд ороод байна. Одоо бодоход хүмүүсийн хажууд гайгүй ч гэсэн өөрийнхөө хувьд уйлмаар амьдралыг туулсан юм шиг санагдаж байна. Намайг жаахан байхад манайх айл шиг л айл байлаа. Би ч хүүхдүүдийн эдэлдэг болгоныг л бараг эдэлдэг байлаа. Компьютер тоглоом унадаг дугуй гэх мэт. Энэ талаар би “Үгүй” бичлэгтээ бичиж байсан. Одоо санаж байгаагаар 3-р анги хүртлээ би амьдралдаа сэтгэл хангалуун байдаг байжээ. Манай ээжийн талын хамаатан саднууд бүгд хөдөөний улсууд байдаг байлаа. Одоо ихэнх нь төврүү орцгоосон. Зан сайтай айлд хүн болгон цуглана, замаг сайтай нууранд шувуу бүхэн цуглана гэгчээр манайхаар хүний хөл тасрахаа больж эхэллээ. Манайх ам бүл 7 уулаа, дээр нь хамаатны хүмүүсээс дор хаяж 3 хүн манайд байнга амьдардаг. 10 болон түүнээс дээш хүнийг ганцхан муу ээж маань тэжээдэг байлаа. Үүнээс болоод мөнгө хүрэхээ байж амьдрал хэцүү болж эхэлсэн. Өрөнд орж ээж маань цалингаа аваад л өрөнд өгчихдөг байлаа. Бид их өлсдөг байлаа. Аргагүй шүү дээ. Орой л хоол идээд маргааш орой хүртэл хоосон явдаг байсан юм чинь. Ээж маань яаж ийгээд л хоосон хонуулдаггүй байлаа. Би нэг өдөр биеийн тамирын хичээл дээр ухаан алдаж унах дөхсөн шүү. Бүтэн цаг дэглүүлчихсэн чинь толгой эргээд л гуйваад явчихсан. Хэрвээ тэгэхэд би унасан бол насны онигоо болох байсан байхдаа. Ээж бага дүүг маань төрүүлж ажлаа хийхээ больсон. Харин аав маань ажил хийдэг болсон. Яах вэ боломжийн байдаг байлаа. “Үгүй” гэж хэлж чаддаггүйгээсээ болж аав маань архинд орж амьдрал бүүр новш болж эхэлсэн. Шөнө болгон аав согтуу ирж, тэгээд бас зүгээр байхгүй хүүхдүүд дундаасаа зөвхөн намайг л дуудаж босгоод дарамталдаг байлаа. “Чи айлын ганц эрэгтэй хүүхэд. Чи хатуу чанга хүн болох ёстой. Чи эгчийнхээ үгнээс гарах ёсгүй” гэх мэтийн үлэг болсон сургаалиа намайг номхон зогсоож байгаад л айлддаг байлаа. Шалихгүй ч гэсэн гэр бүлийн хүчирхийлэл байсан юм байна одоо бодоход. Би бүр их сонин сонин юм боддог байлаа. Би аавын хүүхэд биш байх, болдог бол ээжээс асуучих юмсан гэх мэтийн гажиг юмнуудыг их боддог байсан. Бас заримдаа бүүр амиа хоролчмоор ч санагддаг үе байсан. Архи хүнийг жинхэнэ новш болгох юм даа. Эрүүлдээ манай аав шиг сайн хүн байхгүй юм шиг санагддаг. Гэтэл архи гээч хүнийг тийм өөр болгох юм даа. Аавыг орой эрүүл ирүүлээч гээч би бараг өдөр болгон залбирдаг байлаа. Надад тэр үед 10 төг ч мөнгө байлаа. Аавын ажил дээрээс аавын найз нартайгаа хоосолж хаясан архины шилийг нь цуглуулж тушаагаад хоолтой хонодог байлаа. Даахгүй нохой булуу хураана гэгчээр аав маань юм хийнээ гээл хэрэгтэй хэрэггүй новш их цуглуулна. Тэрнээс нь би трансформатор энэ тэрийнх нь зэсийг нь ялгаж аваад тушаачихдаг байлаа. Дараа нь загнуулнаа. Гэхдээ яаахав дээ ямар өлсөж үхэлтэй биш. Яаж би хулгайч болчоогүй юм. Тийм хэцүү амьдарч байсан байж би нэг ч удаа хүний юмыг зөвшөөрөлгүй авч байгаагүй юм шүү. Гэхдээ аавыг маань муу хүн гэж битгий бодоорой. Бид нарт маш их хайртай, магадгүй бидний нэгэнд нь золгүй явдал тохиолдлоо гэхэд дагаад үхчихэж ч мэдэх бид нарт маш их хайртай бас их эмзэгхэн хүн л дээ. Архи уухаараа л хүн биш. Ашгүй хүн гэдэг өсөх нь сайхан юм даа. Би ч том болсон аав ч номхон зогсоохоо больсон. Харин эсрэгээрээ би аавыг согтуу ирэхээр нь дарамталдаг болж эхэллээ. Аав маань ч хариугүй жаахан биетэй юм даа. 9-р ангид байхад би бүүр тэвчээр алдраад аавыг зодчихсон. Архи уулаа гэж бас бид нарыг тэжээж чадахгүй юм бол яах гэж төрүүлсэн юм бэ гэж. Тэр үедээ их зөв юм хийсэн юм шиг санагдаж байсан ч би тэрэндээ их харамсдаг. Бид нарыг тэжээх гээл хоол унд муутай ядарч турсан аавыгаа тэгэж зодсондоо маш их харамсдаг. Тэр үеийн амьдралыг бодохоор хар дарсан зүүд шиг л санагдаж байна. Сая бичиж байхад хоолой зангираад дотор сонин болж байна шүү. Би 10 жилдээ охинтой үерхэж үзээгүй. Онгирч байгаа юм биш л дээ надад хааяа охиноос захиа ирдэг л байлаа. Би идэх хоолоо яаая гэж байж юун найз охин энэ тэр вэ. Хэцүү биз дээ. Гэхдээ тэр үеийн сайхан дурсамжтай зүйлүүд ч бий. 10 жил ч гоё шүү хэхэ. Гэхдээ элэг бүтэн, эрүүл саруул өссөндөө хамгаас их баярлах юм даа. Одоо ч амьдрал сайжраад сүйд болсон юм байхгүй л дээ. Гэхдээ ямар ч байсан өлсгөлөн гэдэстэй уранхай хувцастай явахгүй л байна. Гэнэт яагаад багын дурсамж санаанд орвоо гэхээр би юмны үнэ хэт нэмэгдсэн талаар бодож байгаад л энэ нэмэгдэлт тэр үед болсон бол яах байсан болоо гэж гэнэт бодчихсон. Нээрээ л тэр үед ингэж нэмэгдсэн бол яах байсан юм болоо. Одоо миний тэр үеийнх шиг амьдралтай хүмүүст энэ үнийн хөөрөгдөл яаж тусч байгаа болоо. Бодохоос аймар. Ерөөсөө бодохгүй ээ. Стресст орохын нэмэр… Өө нээрээ намайг таньдаг хүмүүс миний энэ бичлэгийг уншсаныхаа дараа надтай харьцдаг харьцаагаа өөрчлөхгүй байхыг хүсье. Би ийм амьдралтай гэдгээ байнга л нуудаг байсан. Хоол хүнсний юмгүй болчоод л найзаасаа мөнгө гуйхдаа “Найздаа мөнгө зээлээч. Найзын төрсөн өдөр болчоод” ч гэдэг юм уу шал худлаа хэлж зээлнэ. Хэн ч байсан тэгэх л байх л даа. Би тэр үед хэнтэй ч зовлонгоо хуваалцаж байгаагүй. Гэнэт бичмээр санагдаад л биччихлээ. Ойлгоно биз дээ.

Monday, August 27, 2007

Надад зөвлөгөө өгөөч

Блогдоо бичлэг нэмсэнгүй их удлаа. Үүний шалтгаан нь бусад хүмүүсийнх шиг завгүй байсан биш, харин ч хэтэрхий завтай байснаас болсон юм шиг байна. Сонин юм шүү зав муутай байхдаа бичих юм олдоод байдаг байсан хирнээ зав гайгүй болохоор бичих юм олдохгүй юм. Сүүлийн 4 долоо хоногт хэлтсийн дарга амарсан учраас би гэдэг хүн ажлын цагаар интернетээр хэсэх, оройн цагаар “дота” тоглох гэсэн хоёрхон л ажлыг хийж байлаа. Тийм болохоор бичих юм олдохгүй байсан байх л даа. Нөгөө уншдаг байсан блогуудаараа ч орж уншсангүй удлаа. Одоо тэгтэл хэлтсийн дарга ажилдаа орж миний ажлаа хийх үе эхлэхэд хүмүүсийн блогоор орж уншиж, өөрийнхөө блог дээр бичлэг нэмж эхэлж байх юм. Энэ бүхний шалтгаан нь миний нэг хамгийн сул тал болох “өөрийгөө дайчлах чадваргүй” гэдэг зүйлээс л болоод байгаа юм. Энэнээс болж би олон боломжийг алдсан, алдаж байгаа, алдсаар ч байх юм шиг байна. Заавал хүний шахалт, шаардлагаар юм хийдэг. Өөрөө өөрийгөө дайчилж юм хийнэ гэж байхгүй. Ёстой сонин. Би энэ сул талаа арилгаж чадвал одоо байгаагаасаа хавьгүй илүү хүн болох боломжтой санагдаад байгаа юм. Харин миний давуу тал бол ямар ч юмыг оролдвол сурчихдаг. Тэгтэл сул тал нь дийлээд юуг ч өөрөө сонирхож оролддоггүй. Би тийм залхуу юм болов уу гэхээр үгүй юм шиг байгаа юм. Бодоод үзэхээр өглөө босоод, орой унтах хүртлээ бараг ганц ч хормыг зүв зүгээр сууж дэмий өнгөрүүлсэн удаа байхгүй юм шиг. Тэгэхээр би залхуу хүн биш. Зөвхөн өөрийгөө дайчлах чадваргүй нэгэн. Би үүнийгээ аль эрт мэдсэн, засахыг маш олон удаа хичээж байсан. Ажилд орох анкетан дээрээ хүртэл “таны сул тал” гэсэн талбарыг “өөрийгөө дайчлахдаа муу” гэж бөглөөд, дараа нь ярилцлаган дээр “өөрийгөө дайчлахдаа муу хүнийг ажилд авна гэдэг хэцүү л байна” гэж хэлүүлж байлаа шд. Би та бүгдээс зөвлөгөө авмаар байна.

  • Энэ сул талыг яаж арилгах вэ?
  • Өөрийгөө хэрхэн дайчилж сурах вэ?
  • Цагийг яаж үр ашигтай ашиглах вэ?
  • Яаж ном уншиж сурах вэ? Миний дургүй зүйл ном унших. Энэ бол бас л нэг том сул тал.
  • Англи хэлийг яаж бие даан сурах вэ? Энэ бараг нэн түрүүнд тавигдаад байгаа шаардлага.

Энэ бүгдэд та бүхэн зөвлөгөө өгвөл, мөн санаа оноогоо хуваалцвал би их баярлах болно шүү.

Нээрээ өнөөдөр миний төрсөн өдөр шд. Өглөө дөнгөж сэрэхэд л найзуудаас минь мессэжээр “мэнд” ирээд л, ажил дээр ирсэн чинь мессэнжрээр “мэнд” ирээд л гоё байна шүү. Сонирхолтой нь би өдий 22 хүрэхдээ анх удаагаа ийм олон хүмүүсээс “баярын мэнд” авч байна. Урьд нь энэ өдөр ер нь л жирийн өдөр шиг өнгөрдөг байлаа. Би найз нөхдийн хүрээнд тэмдэглэж үзээгүй. Гэрийхэнтэйгээ л тодорхой хэмжээнд тэмдэглээд өнгөрөөдөг байсан. 10 жилд байхад би өдийд дандаа хөдөө байдаг байсан. Хөдөөнийхөнд ямар төрсөн өдөр тэмдэглэнэ гэсэн ойлголт байх биш, тэгээд л жирийн өнгөрчихдөг байсан. Харин өнөөдөр арай өөр өнгөрөх юм шиг байна :). Би эрийн сайндаа төрөөгүй, ээж маань намайг төрүүлсэн болохоор энэ өдөр би өөрөө баярлахаас илүү ээжийгээ баярлуулахыг илүүд үздэг. Өнөөдөр ядаж эрүүл очиж ээжийгээ баярлуулна гэж бодож байна. :).

Monday, July 30, 2007

Body-гоо building хийлээ

Саяхнаас bodybuilding-д ажлынхаа хэдэн гаруудтай явж байгаа. Одоогоор хоёр л удаа яваад байна. Хамаг бие хөндүүр болсоноос өөр үр дүн гарахгүй л юм байна. Би бас их даварцаан. 2-хон явчаад үр дүн гарсангүй гээд байдаг. Энэ байдлаараа 3 сар яаж явнаа. Ядаж байхад ашигаа бодоод 3 сар явахаар мөнгийг нь төлчихсөн болохоор гүрийдэг л байх даа. 1 сар нь 35000, 3 сар нь 70000 болохоор 3 сар нь хамаагүй ашигтай байгаа биз дээ. Эхний өдрөөсөө л бие хөндүүр болчихсон хэцүү байна аа. Би өөрийгөө гайгүй биетэй(булчинтай) гэж боддог байсан чинь тэнд очоод мяа гэдгээ мэдэрсэн шүү. Мань нь очоод штангны голтой л үзэж тарж байхад гарууд бол дискнүүдийг тултал хийгээд л “хохь чинь” болгоод байх юм. Гэхдээ надаас чөргөр гарууд байна лээ л дээ. Тэнд нь бас аэробек хичээллэдэг юм байна лээ. Хэдэн Мария-нууд үсрээд л(хихи). Гэхдээ ганц хоёр гайгүй охин харагдаж л байна лээ. За тэр ч яахав. Нэг гомо гар тэнд бас явдаг юм байна лээ. Хэхэ өмссөн хувцсыг нь хараад л тэгэж дүгнэсэн юм. Үгүй ч байж болох. Аймар бариу жинсэн өмд өмсцөн аймар эвгүй харагддаг юм байна лээ шд. Бид нар шууд л гомо гэж бодсон. Нэг овоо булчинтай намхан ах байсан. Мөөм энэ тэр нь овоо хөгжжээ. Даанч гүзээтэй юм. Монголчууд дандаа тийм байх юм аа. Овоо булчинтай гарууд нь дандаа жирэмсэн юм шиг том гүзээтэй. Тэгэхээр ямар ч урам байхгүй. Нээх гоё гурвалжин биетэй байх ёстой байтал тэр гүзээ нь бөмбөг шиг харагдуулаад байгаа юм чинь. За хүн муулах ч яахав өөрөө л тийм болчихгүй юмсан. Идээд л суугаад байхаар тийм болох ч амархан л байх л даа. Сүүлийн үед 7 хоног болгон пиводоод байгаа пивоны гүзээ суучих вий дээ. За тэгээд шантраад хаячихгүй л бол 3 сарын дараа арай өөр болцон байх байлгүй дээ.

Tuesday, July 10, 2007

Хожимдов

За ойрдоо онцын сонин үйл явдал болсонгүй блог дээрээ бичлэг нэмэлгүй нилээд удлаа. Сургуулиа төгсчихсөн чинь “ажил, гэр” гэсэн нэгэн хэвийн амьдралруу өөрийн эрхгүй орчих шиг л боллоо. Өглөө гэрээс гараад л ажилруугаа явна, тараад л гэрлүүгээ харина. Гэртээ хариад л ядарсан амьтан зурагт ч үзэж чадалгүй унтаад өгөх юм. Хэрэг алгаа. Цалин буувал тэр долоо хоногийнхоо баасан гаригт хөөрхөн “Friday night” хийнэ ээ бас. Тэр нь тэгээд нээх онц биш дээ. Задгай pub/ихэнхдээ Irish/-д сууж ганц хоёр пиво уугаад том том яриад л. Гэхдээ яах вэ тодорхой хэмжээнд стресс тайлдаг л байх. Заримдаа ажилд дэмий орсон юм шиг санагдаад байх юм. Таарсан халтвараа хийгээд, бурзайх үедээ бурзайгаад, хоосрох үедээ хоосроод эрх чөлөөтэй явмаар ч юм шиг. Гэхдээ юу ч чадахгүй байж тэгэж худлаа юм яриад ч яаахав дээ. Сая хальт гадуур гарахдаа айраг байхаар нь жаахныг аваад ууцан чинь толгой нэг л бишээ. Ядаж байхад шөнө унтаагүй /найз нартайгаа тоглож хоносон/. Дүү төгсөөд сургуульд оруулах гэж жаахан явав. Энэ сургуулиуд галзуурч байна аа. Нэг хүн бүртгэхэд л 3000 төг. Ядаж байхад ашиг олох гээд нэг хуваарь дээр хичнээн ч хүн бүртгээд байгаан бүү мэд. Новшроод тухайн хуваарь дээр яг хэдэн бүртгүүлээд байгааг хэлэхгүй нуугаад байгаан. Хүн чинь бас боломжоо харж бүртгүүлмээр байна шд. Тэр хавиар жаал нээрэвтэж явж байгаад яршиг гээд хаячихсан. Нэг охинтой дотно харьцаа үүсгэх санаатай сэтгэлээ илчлэв. Тэгсэн азгүй амьсгаа хоцорчихжээ. Нөгөө охин маань хүнтэй үерхэж үзэх гээд ангийнх нь хүүхэд гуйхаар нь зөвшөөрчихсөн гэнээ. “ Чи уул нь даруухан дажгүй залуу. Эртхэн хэлсэн бол болох л байлаа” гэдгийн. Тэр охинд таалагддаг байснаа мэдсэн чинь гоё ч юм шиг, хожимдсоноо бодохоор л тэнэг санагдаад байх юм. Би ер нь энэ тал дээр азгүй юм өө (хэ хэ). За за тэр ч яаахав. Жамаараа болох л биз дээ. Уул нь үерхсэн бол сайн болох магадлалтай сайхан сэтгэлтэй охин шиг санагддаг. Би ер нь хөөрхөн царайтай гэхээсээ илүү хөөрхөн ааштай охинд илүү татагдаад байдийн. Тэр нь ч зөв байх дөө. “Царайны сайхнаар цай сүүлэхгүй” гэдэг шүү дээ. Гэхдээ ер нь монголд болохоор хөөрхөн охид нь илүү сайхан сэтгэлтэй юм шиг байдийн. Хөөрхөн охидууд илүү цэмцгэр, боловсон яриатай, биеэ гоё авч явдаг юм шиг санагдаад байгаан. Царай гэж авах юмгүй байжийж, яриа нь гэж хүн аймар, дээр нь ааш муутай, архи, тамхи хэрэглэдэг хайш яааш охидууд олон байх юм байна шд. Тэгээд борлогдохгүй юм байжийж их зантай гэж жигтэйхэн. Гадаадын баян агаа нарыг бараадах санаатай. Явбал явна л биз. Тэр архи тамхин дээр их тэнэгтэнээ. Тар нар яагаад татдын гэхээр банди нар татаж байхад яагаад бид нар татаж болдоггүй юм гэж тэнэгтэхийн. Мөн зөв юмаараа мануустай барьцах юм даа. Нээх гоё охин тамхи татцан зогсож байхаар л урамгүй шүү. Нээрээ манай эгчийн нэг найз нь нэг хужаа нөхрийг дагаад урагшаа явцан. Тэрэндээ аймар итгэцэн сайн хүн намайг яах ч гүй гээд зөрүүдэлсээр байгаад явчихсан. Эгч найз нартайгаа ятгаад ятгаад бараагүй алдаад явуулцан гэсэн. Жил гаруй цуг амьдарч байгаад явсан. Цаадуул чинь муу санаатай шд. Дээр нь их тэвчээртэй байх. Энд хичнээн удаан ч хамаагүй тэвчиж сайн хүний дүр гаргаж байгаад нутагтаа очоод жинхэнэ зангаа гаргаж мэдэх л хүмүүс хужаа нар. Одоо сураггүй л байна. Тэнд очоод юу ч болж байгаа юм билээ хэн мэдлээ. Аваачиж янхан болгосон, эрхтнийг нь зарсан энэ тэр гээд эвгүй юм их л дуулдах юм байна шд. Уул нь хөөрхөн эгч байсан шд. Бацаан байхдаа сайн л байлаа(хэхэ). За за хаа хамаагүй юм баахан хольж бичсэнд уучлаарай. Яаа нөгөө айраг үйлчилж байх шиг байна гэдэс нэг л эвгүй болоод явчлаа шүү (хэхэ).

Sunday, June 24, 2007

Хөөрхий дүү минь

Намайг урьдчилсан хамгаалалтанд орохоос гуравхан хоногийн өмнө хамаатны дүү маань нас барсан. Хэдий удаан өвдөөд хэзээ мөдгүй болчихсон гэдгийг нь мэдэж байсан ч яг “ Өнгөрчихлөө” гэсэн мессеж ирэхээр үнэхээр хүнд байдаг юм байна лээ. Би ажил дээрээ сууж байсан, олон хүнээс нулимсаа нууж жаахан уйлсан. Яагаад гэвэл тэр ойрын хамаатнаас гадна, манайд байнга ирдэг байсан. Бид нар дандаа эрхлүүлдэг болохоор их дасал болсон байсан л даа. Тэр 2 жил өвдөж байгаад нас барсан. Дөрөвхөн настай байхдаа өвдөж эхэлсэн юм. Ямар нь мэдэгдэхгүй, юунаас болсон нь үл мэдэгдэх цусны өвчнөөр өвдсөн. Бүтэн хоёр жил эмнэлэгт хэвтсэн. Хааяа гайгүй үед нь л эмнэлгээс гаргахаас биш бусад үед бол байнга л эмнэлэгт байдаг байсан. Эмнэлгээс гарах үедээ ихэнхдээ манайд ирж хэд хонодог байлаа. Бяцхан биендээ дэндүү ихэдсэн зовлонг энэ хоёр жилийн хугацаанд амссан даа хөөрхий. Эм, тариагаар л аргацаасаар байж хоёр жил амьдруулсан байх. Өдөр болгон химийн хүчтэй тариа хийлгэнэ, дээр нь нугасны ус авахуулаж гэдгийг бараг л дасал болтлоо хийлгэсэн. Эрүүл байхдаа хичнээн сэргэлэн, хүмүүсийн эгдүүг хүргэсэн охин байсан гэж санана. Ой тогтоомж их сайтай хүүхэд байсан боловч химийн тарианаас болж бараг нэг сурсан юмаа минут болохгүй мартдаг болчихсон байсан. Химийн тариа хийх үед нь бүх үс нь уначихдаг гэсэн. Тэгээд тариагаа түр завсарласан үед жаахан ургаж байгаад тэгээд хийгээд эхлэхээр нь дахиад л уначихдаг гэсэн. Хараа нь маш муудсан, тэр жаахан охин зузаан шил зүүнэ гээд боддоо. Жаахан юм байж их ухаантай байсан. Ноднин жил би наадам үзэхээр Багануур орсон. Тэгэхэд манай гэрт талийгаач маань ээжтэйгээ байсан юм. Наадмын орой би хэсэг хүмүүст зодуулаад, маргааш нь босч чадахгүй орондоо хэвтэж байлаа л даа. Тэгэхэд ээжтэйгээ айлд байж байгаад айлын хүнд “Ээж бид хоёр явлаа. Агаа маань муу хүмүүст зодуулчаад босч чадахгүй хэвтэж байгаа. Ганцаараа айж байгаа байх. Бушуухан очиж хоол хийж өгөхгүй бол болохгүй” гэсэн байгаа юм даа. Надад их сайн байж билээ. Эцэг нь гэж хүний үнэргүй амьтан, эрүүл байхад нь эрхлүүлэхээс өөр юм мэддэггүй байсан. Өвдөөд удаагүй байхад нь тэвчээр алдсан уу яаасан ээжтэй нь хаяад явсан. Ганц ч удаа эргэж ирээгүйг нь бодохоор муу новшийг таардаг юм бол хэвтэрт ортол нь зодмоор санагддагийн. Хүүхэд л юм хойно эмнэлэгт байхдаа аавыгаа их л хардаг байсан бололтой. Ээж нь аавыгаа санаж уйлахаар нь загнадаг байсан болохоор, нууж уйлдаг байсныг нь ээж нь сүүлд нь мэдсэн гэсэн. Цуг хэвтдэг хүүхэд нь чи яагаад уйлаад байдгийн гэхэд нь “би аавыгаа санаад л уйлаад байдгийн. Ээж загнадаг болохоор би нууж уйлдгийн” гэсэн гэж нөгөө хүүхэд сүүлд нь ярьсан. Үүнийг сонссон эх хүнд ямар хүнд байсан нь ойлгомжтой. Хүн нас барах гэж байгаагаа мэддэг гэсэн үнэн байхаа. Юу ч идэхгүй байсан байж, өнгөрөхийнхөө өмнөх өдөр “тараг ууя” гэсэн, ер нь л их сонин байсан гэж ээж нь ярьсан. Яг амьсгаа хураахын өмнө өөрт нь залгасан дусал, энэ тэр бүх юмыг өөрөө салгаад хаячихсан гэсэн. Сонин байгаа биз. Энүүхэн ойрхон “эх нялхас”-т байсаар байхад нь зав гаргаж очиж чадахгүй байсаар байгаад өнгөрүүлчихсөн болохоор надад их хэцүү байдаг. Одоо бодоход харамсмаар, 2-хон цагийн зав гаргаад яваад очиход болох л байсан шд. Тэр байтугай л дэмий юманд зав гаргадаг байсан байжийж гэж бодохоор л... Хүн гэдэг өнгөрсөн хойно нь харамсах юм даа. Нас барахад нь ч очиж чадаагүй. Яг тэр үед ажил дээрээ байсан. Ажлаас чөлөө аваад очиж болох байсан ч би сургууль дээр шалгалт өгөх ёстой байсан болохоор л тэгээд очиж чадаагүй. Нас барсан өдөр нь л шууд шарилыг нь Багануур авч яваад тэндээс ажил явдлыг нь гаргасан болохоор би мөн л очиж чадаагүй. Яагаад гэхээр би диплом хамгаалах гээд нойргүй хонож байсан үе болохоор. Би ч хувиа хичээсэн муу хүн юм даа. Одоо ээжийнх нь царайг яаж харахаа мэдэхгүй л байна даа. Энэ бүхнийг яагаад бичих болсон гэхээр би Амьдрах хүслэн блогийг саяхан уншсан. Би тэр хөөрхөн дүүгээ юу ч хийж чадалгүй өнгөрүүлчихсэн. Батзаяа охины эгчийнх нь хийж байгаа шиг зүйлийг би хийх боломжтой байсан ч яагаад хийгээгүй юм болоо. Миний хийж чадаагүй зүйлүүдийг хийж байгаа гэр бүл, миний гаргаж чадахааргүй их тэвчээрийг гаргаж байгаа тэр охинд би тусалмаар байна. Надтай адил та бүхнийг ч тэр охинд бага ч болсон тус хүргээсэй гэж хүсч байна. “Олны хүч - оломгүй далай” гэдэг тэр эдгэх байхаа.

Friday, June 22, 2007

Бид түүнд туслаж чадна

Амьдрах итгэл, гэрэлт ирээдүйг түүнд хайрлацгаая!

Амьдрал зарим талдаа хатуу, тэр дундаа өвчиндөө шаналан эмнэлэгийн тааз ширтэн хэвтэх Батзаяа охины хувьд бүүр ч хатуу санагдана.
Түүний бичсэн захидлын хэсгээс
Надад заяасан энэ амьдралдаа би маш их хайртай. Амьдралаа хайрладаг шиг яг тийм ихээр би өвчнийг үзэн яддаг. Өвдөх өвчингүй амьдралыг сэрүүн үедээ мөрөөдөж, унтах нойрондоо зүүдэлдэг над шиг хүн энэ хорвоод дахиад битгий төрөөсэй билээ…… Үеийн хүүхдүүд инээж хөхөрч, гүйж харайж, сурч боловсорч байхад би гэдэг хүн хэвтэж, өвдөж, уйлахаас өөр юу ч хийж чаддаггүй. Энэ байдалдаа би үнэхээр их харамсч гутардаг ……..Гэвч энэ муухай өвчнөөс болж үеийн найзууд маань конкурс өгч байхад би гэдэг хүн эмнэлэгт тааз ширтээд хэвтэж байхдаа үнэхээр их гутарч байсан. Яг энэ цагаас эхлээд өдийг хүртэл энэ бүхнийг дэр хөнжил хоёртойгоо нулимсаараа хуваалцсаар л ирсэн ….. “ гэжээ.

Тиймээ ид цэцэглэж явах залуу насаа аймшигт өвчний шаналлын харанхуй ертөнцд, эмнэлэгийн оронд дээр өнгөрүүлнэ гэдэг хэцүү хэрэг.

Б.Батзаяа охины хувьд одоо 20 настай. Түүний өвчний онош нь Батзаяа охины эгчийнх нь хөтлөн явуулдаг Амьдрах Хүслэн блогт бичсэнээр хоолойны ангина үе мөчиндөө орсон гэж гарсан байна. Энэ онош тогтоогдсоноос хойш 3 жил өнгөрсөн бөгөөд одоо хэвтэрт орж эмнэлэгээс салах аргагүй болтлоо хүндэрчээ.

Амьдрах хүслээр дүүрэн дүүгийнхээ шаналалыг харж тэсгэл алдсан эгч нь одоо түүнийг гадаад орнуудын сайн эмнэлэгт аваачиж эмчлүүлэхээр олноос тусламж хүсч байгаа юм. Түүний бичсэнээр гадаадын нэг эмнэлэгээс Б.Батзаяа дүүг нь эмчлэж болох талаар нааштай хариу ирсэн бөгөөд эмчилгээний зардалд наад зах нь 10,000 ам.доллар шаардлагатай байгаа юм байна. Ингээд дүүгийнхээ эмчилгээний төлбөрийг цуглуулах найдлагаар тэрээр Lovelife.delhii.net буюу Амьдрах Хүслэн гэх блог хөтлөж байгаа юм.

“Олны хүч оломгүй далай” гэдэг ардын зүйр үг бий. Иймд Бүгдээрээ.мн -ийн уншигчдаа Б.Батзаяа охинд амьдрах итгэл хайрлацгаая!

Батзаяа охинд туслах Хандивын Данс:Зоос Банк Баяраагийн Батзаяа
Дансны Дугаар:
2413197095 /төгрөг/ 2413202777 /валют

Мөн та Lovelife.delhii.net блогт орж тэнд байрлуулсан сурталчилгааны линкүүдэд аль болох олон удаа нэвтэрч тус болоорой.

Бичлэгийн эх сурвалж: http://www.bugdeeree.mn/

Бид Батзаяа охинд туслаж чадна. Бидний хийх өчүүхэн бага үйлдэл түүнд тус болж чадна. Тиймээс та доорхи санамжуудыг уншаарай.

Та бидний тус болж чадах зүйлс:

1. Хэрвээ та блог хөтөлдөг бол мөн ямар нэгэн сайтад админ хийдэг бол энэ бичлэгийг тэр чигээр нь өөрийн сайт болон блогтоо оруулаарай. Мөн өөрөө бичсэн ч болно.
2. www.lovelife.delhii.net блогруу орж зүүн гар талд байрлах google-ийн линкэн дээр дарах. Үүнд: Хэрвээ та Firefox-ийг ашигладаг бол дээрхи линкэн дээр Ctrl товчний хослолтой Internet Explorer ашигладаг бол Shift товчний хослолтойгоор Click хийвэл маш богино хугацаанд олон click хийх боломжтой. (Ctrl болон Shift товчний хослол нь дахин ачаалахгүйгээр шинэ цонх юмуу табд нээдэг учираас back хийж цаг алдахгүй эргээд цонхуудыг хаахад маш бага хугацаа зарцуулдаг давуу талтай)
3. Мөн энэ тухай мэдээллийг өөрийн yahoo, msn мессенжирт байрлах бүх хүмүүст тараах (yahoo мессенжирийнхээ групп дээр нь маусний баруун товчийг дараад Send Instant Message to All in Group гэсэн дээр дараад гарч ирэх цонхонд өөрийн уриалгыг бичиж явуулна. Жишээ текст: [… Амьдрах хүслээр дүүрэн яваа 20 хон настай Батзаяа охинд гараа сунган тусалцгаая. Тэрээр хоолойны ангина үе мөчиндөө орсон гэсэн оноштойгоор эхэлсэн бөгөөд одоогоор хэвтэрт орсон монгол эмчилэгдэх болмжгүй болсон учираас гадаадад очиж эмчлүүлэх юм байна. Хандивийн данс: Зоос БанкMNT - 241319 7095,USD - 241320 2777,Хүлээн авагчийн нэр: Баяраагийн Батзаяа. Бид түүнд туслаж чаднаа. Та заавал хандив өгөхгүйгээр www.lovelife.delhii.net блогруу орсноор бид тус болж чадах болно. Цааш нь дамжуулна уу … …] дээрхи жишээ тестийг хуулж аваад дамжуулж туслана уу) мөн yahoo мессенжирийн Status хэсэг www.lovelife.delhii.net гэсэн линкийг гаргах (Yahoo Messenger-ийн Messenger цэсрүү ороод My Status гэсэнлүү ороод New Status Message … гэсэн дээр дарна тэгээд гарч ирэх цонхон дээр өөрийн уриалгыг бичээд зай аваад www.lovelife.delhii.net гэсэх хаягыг бичиж өгнө. Жишээлбэл: Batzaya ohind tusaltgaaya www.lovelife.delhii.net) Жич: латин галигаар бичихгүй бол yahoo messenger-ийн зарим хувилбар монголоор бичисэн текстийг танихгүй арзайх магдлалтай.
4. Өөрсдийн тань мэдэх хүнээр дамжуулан телелвиз, FM радио, сонин сэтгүүл болон хэвлэл мэдээлийн хэрэгслээр гаргах. Том компаниудад хандив өргөх санал тавих зэрэгээр
5. Хамгын эцэст нь та боломжоороо хандив өргөх.

За за нэг ийм байна. Та дээрхи аргуудаас аль чадахаа хийгээрэй. Таньд амжилт хүсэе. Та дээрхи бичлэгийг өөрийн блог болон сайтдаа шууд хуулан байрлуулах бүрэн боломжтой.

Tuesday, June 12, 2007

Өнөөдөр их сонин өдөр байлаа шүү

Өдөр чухам юу болов? Би нэг л итгэж өгөхгүй л байна. Өглөөхөн энгийн хувцастай ажил дээрээ ажлаа хийгээд сууж байсан хүн өдөр нь костьюм пиджактай дипломоо хамгаалчихсан бөөн баяр тойрхоо зуруулаад явж байдаг байна шд. Ингэлээ л дээ би дипломынхоо урьдчилсан хамгаалалтан дээр тааруухан оноо авсан хоёр тэнэг багшаас болж. Өөдгүй гарууд чинь хүний хийсэн юмыг олны өмнө аймар доош нь хийдэг байна шд мэдэхгүй байжийж. Чиний наад хийсэн юм чинь төслийн хэмжээнд ч хүрэхгүй юм байна гэж хийдэг юм даа. Би төсөл хамгаалж байсан төсөл дээр хэр юм хийдгийг эрх биш мэднэ шд. Харин ч төслөө 100 хамгаалсан болохоор хангалттай мэдэж байна даг. Тэгэж тэнэгтээд хүн хийсэн юмаа тайлбарлах гэхээр цаг чинь дууссан гар наадах чинь биш байна гээд хөөдөг байна шд. Надад 20 оноо тавьхаас 7 оноо тавьсан гээд боддоо. Нөгөө хоёр багш нь огт оноо тавиагүй гэсэн өөдгүй гарууд. Би тэгээд диплом дээр зүгээр л нэг хэний ч мэдэх улиг болсон цалин, борлуулалт, ирц бүртгэл, номын сангийн бүртгэл энэ тэр гэсэн бүртгэлийн систем л хийвэл зүгээр юм байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Угаасаа би иймэрхүү бүртгэлийн системийг долоо хоног суухад л яааядаа гэсэн програм хийчих л юм чинь (муухай онгирсон). Тэгээд жинхэнэ хамгаалалтандаа орохгүй байхаар шийдсэн л дээ. Угаасаа урьдчилсан дээр 7 хон оноо авчаад яаж жинхэнэ дээрээс 30-аас 18 (18 авбал 74 болж тэнцэх учиртай) авах вэ дээ гэж бодоод хаячихсан байсан. Сайхан бодох санах юмгүй ажлаа хийгээд л, саяны хагасайнд бүүр бүтэн өдөржин Dota-дсан. Өчигдөр орой хүртэл дотадаал сууж байлаа шд. Тэгсэн гэнэтхэн өнөө өглөө ажил дээрээ сууж байтал манай найз Тулгаа (банхар) мессенжерт орж ирээд чи дипломоо хамгаалахгүй наанаа юу хийж сууж байгаан гэдгийм байна. Аан найз нь орохоо больцоон гэсэн чинь чи юу ярьж байгаан орооч багш нар нь гайгүй байна лээ дандаа гадны хүмүүс, манайхаас ганцхан чери багш л байна, чери угаасаа оюутнуудаа балешклаад л сууж байна лээ гэдгийн. Тэгэхээр нь л нээрээ орчмоор ч юм шиг санагдаад л хийж байсан юмнуудаа цуглуулаад сууж байтал Тулгаа залгаад чи энүүгээр ирээд хөгшинийхөө notebook-ийг аваад яв гэлээ. Бушуухан гараад л такси бариад явж очоод notebook-ийг нь аваад л гараад тууцан. Ядаж байхад энгийн хувцастай болохоор гэрээрээ орж бушуухан гонжоо өмсөөд яваад очсон чинь чери “ чиний ээлж өнгөрцөн. Одоо орж болохгүй байх аа” гэхээр нь гуйгаад байсан чинь “за чи юу ч гэсэн сэмхэн ороод хойно нь суучих” гэдгийм байна. Орж байсан чинь Батзолбоо багш сууж байхаар нь жаахан айсан л даа. Гэтэл харин ч эсрэгээрээ Золбоо багш үнэхээр гоё байсан. Намайг орж ирэнгүүт Батдэлгэр хүрээд ирсэн үү? Одоо энэ Рагчаабазарын дараа хамгаална шүү гэсэн. Ёо ёстой дотор уужраад л явчихсан. Тэгээд л бушуухан юм аа бэлдээд л сууж байсан чинь Золбоо багш Батдэлгэр арай болоогүй байна уу? Тэгвэл чи энэ хэний дараа хамгаалчих гээд л хэд хэдэн хүнийг урдуур маань оруулж надад жаахан ч гэсэн юм нэмэх цаг өгсөн. Надад ёстой гоё тусалсан шүү. Хамгаалж байхад хүртэл миний юмыг бусад хүмүүст миний өмнөөс тайлбарлаж өгөөд л бараг л намайг аваад гарчихсан шүү. Багшдаа үнэхээр баярласан. Би тэгээд нэг юм 26 оноо авч өнөөдөр дипломоо амжилттай хамгаалав. Би тийм муу юм хийчээд мяа оноо авсан юм биш л дээ. Олон хүн хэрэглэхээр юм хийсэн, бас ч нийлээд ажиллагаа орсон ажил болсон л доо. За тэр ч яахав одоо өнгөрсөн бүх юм финиш болсон болохоор одоо сайхан тэмдэглэж шоудах л үлдсэн. Даанч данс нойл заасан болохоор хорин болж цалин буухыг хүлээхээс өөр аргагүй боллоо. Today их сонин өдөр байлаа шүү. Манай найз нар “чи Солонгос кинонд тоглож байгаа юмуу хаашаа ийн ирэхгүй гэж байснаа яг хамгаалалт болж байхад гэнэт дундуур нь хүрээд ирдэг” гээд л инээлдээд байсан. Бүх ачаа байхгүй болчихсон сэтгэл нэг л сайхан байна шүү. Одоо ч найз охинтой болох л үлдлээ дээ гэж ... хихи...

Thursday, May 31, 2007

Хамгийн новшийн өвлийн амралт

Би Барбаярын блогоор хааяа зочилдийн. Барбаярын бодсон санаснаа юу ч нуулгүйгээр бичдэг нь надад таалагддаг. Тэгээд ер нь санаа авахаар шийдлээ. Дотны найзтайгаа хамаг юм аа нуулгүйгээр ярихлээр нээх гоё байдаг даа тэрэн шиг л байх юм шиг санагдаад явчихлаа. Юу ч гэсэн туршаад үзэхээр шийдлээ.

Саяны өвлийн (4-р курсын) амралт миний хувьд хамгийн новшийн өвлийн амралт байсан. Дүн гарах гээд, дээр нь төсөл хамгаалах гээд бараг л ядаргаанд орох дөхтлөө нойргүй хонож энэ тэр явж байсан хүн чинь амралт болонгуут аймар муухай завтай болчихсон. Яг төслийн хамгаалалт дууссан өдрийн орой нь найз охиноосоо салсан. Салсан ч гэж дээ хаягдчихсан. Одоо л завтай болох нь одоо л найз охинтойгоо nice байх нь гэж бодож байтал ийм юм болчихсон. Надад аймар хэцүү байсан л даа. Яг гурван сар үерхээд салсан. Тэнэг би л юу ч болоогүй байхад жигтэйхэн сайн болчихсон. Тэгээд би хүнд дурлаад тэгээд тэрэндээ хаягдах ямар хэцүү байдгийг ёстой нэг мэдэрсэн дээ. Хоолондоо муудаад, орой юм идэж чадахаа больчихсон байсан. Байнга л бодогдоод, болдог бол тэр дороо гарч очоод буцаж нийлье гэж гуймаар санагдаад л.... Тийм үед тийм завтай байх чинь ёстой хамгийн новш юм байна лээ. Одоо барагдахгүй байгаа энэ их ажил тэр үед байхгүй яаваа. Хэн нэгэнтэй сэтгэлээ хуваалцахыг маш их хүсч байсан. Тэр үед миний сайн найз нар ёстой онцгүй байсан шүү. Ганбаа, Натур хоёроо!!!. Харин Идэр, Бандаа хоёр надтай зөндөө юм ярьж, надад их тус болсонд баярлаж явдаг шүү. Тэр үед би өөрийгөө л арчаагүй, муу хүн болохоор хаягдсан гэж боддог байлаа. Аргагүй хүнд сайн болохоороо хаягдсан ч гэсэн нөгөө хүндээ буруу өгдөггүй юм байна лээ. Тэгээд амралт дуусаад хичээл орж эхэлсэн чинь давхцаад л одоо ажиллаж байгаа ажилдаа орсон нээх тэнэг. Гэнэт аймар завгүй болчихсон. Гэхдээ ёстой аврал болсон. Завгүй байхаар их амархан мартдаг юм байна лээ. Магадгүй энэ миний анхны хайр байсан байх л даа. Урд нь хүнд ингэтлээ сайн болж үзээгүй болохоор тийм дүгнэлтэнд хүрсэн л дээ. Гэхдээ одоо би өөртөө ямар итгэлтэй байгаа гээч. Би бол сайн залуу, сайхан ч залуу гэж боддог болсон. Энэ дурлалаас би нэг зүйлийг ясандаа шингэтэл ойлгосон. Юуг гэвэл эмэгтэй хүнд яагаад ч түрүүлж сайн болж болохгүй юм байнаа гэдгийг. Одоо нөгөө охинтойгоо жирийн найзууд хэвээр үлдсэн. Гэхдээ салсан найз охинтойгоо жирийн найз хэвээр үлдэнэ гэдэг эрэгтэй хүнээс овоо тэвчээр шаарддаг юм байна лээ шүү. Тэр охин одоо найз залуутай болчихсон. Тэр нь миний таньдаг(нэг их сайн танихгүй ч нэг курс) хүн. Одоо би хоёулантай нь л nice харьцаатай байгаа. За за хамгийн онцгүй бөгөөд оюутан цагийн сүүлийн өвлийн амралт ийм болж өнгөрсөн дөө гэж. Бичих юм олон байгаа ч хүн хүлээлгэчихсэн болохоор ингээд дуусгая даа.

Wednesday, May 23, 2007

Автобусанд ...

Өнөөдөр автобусанд “од болох” дөхлөө. Нэг муу кондуктор (нэг муу ч юу байхав хөөрхий ажлаа л хийж явсан хүн л дээ) тэнэгтэж дургүй хүргэдэг байна шд. Нилээд хэд хоногийн өмнө би автобусанд ёстой од болсон. Миний суусан автосунд аймар их хүнтэй жихчихсэн (ер нь л тийм байдаг) байсан. Тэгээд ко нь ирэхээр нь 1000 төгрөг өгсөн чинь хариултыг маань өгчихөөд билет өгөөгүй. Тэгэхээр нь олон хүн орж ирсэн болохоор сандраад билет өгөхөө мартсан юм байгаа биз гэж бодоод цаашаа яваад өгсөн юм. Тэгээд хүмүүс нь буугаад овоо зайтай болоод ирсэн чинь нөгөө ко чинь ирээд тэнэгтэж өгсөн.

- Чи аваагүй биз дээ. Мөнгөө төлөхгүй олон хүн дундуур шургаад алга болсон биз дээ.

- Үгүй ээ би мөнгөө төлсөн шдээ.

- Битгий худлаа яриад бай. Чи намайг тэнэг амьтан гэж бодоо юу? Би чамайг яг санаж байна. Чи аваагүй шд. Тийм л юм бол чи билетээ гаргаад ир байхгүй шд.

- Та өөрөө билетээ өгөөгүй шдээ

- Чи битгий сонин юм яриад бай. Тэнэг хүн маллах гэж байгаа юм шиг

- Нээрээ би төлсөн. Би танд 1000 төгрөг өгсөн шд. Хариулт нь энд байна.

- За чи битгий сонин юм яриад бай мөнгөө төлөөд яв

- …………………………

- …………………………

Ёо ёстой намайг олны өмнө нүд болгосон. Би хэрэлдээд ямар тэр мэргэжлийн хэрүүлчдийг давах биш. Ёстой эвгүй байдалд ороод чимхүүлээд хатгуулаад л явсан. Ямар энэ мангарыг орон гарантсаны төлөө би илүү мөнгө төлөх ёстой юм биш гэж бодоод “өгсөөн” гээд л гүрийгээд яваад байсан. Хүн өөрийг нь хүндлээд олон хүнтэй ажилдаг хүнд хэцүү байдаг биз гэж бодоод билетээ нэхэж авалгүй явчихсан чинь ёстой гай болдог байна шд. Ашгүй миний буух буудал дээр хүрээд ирэхээр нь бушуухан бууж бултсан. Өнөө өглөө яг тийм юм болох дөхсөн. Ер нь кондукторууд хүн бүхэл мөнгө өгөхөөр хариултыг нь өгчихөөд л билетийг нь өгдөггүй юм. Мартдаг юм уу эсвэл албаар тэгдэг юм уу бүү мэд. Дандаа мартана гэж юу байсан юм. Албаар л тэгдэг байх. Өнөө өглөө яг тэгсэн. Тэгэхээр нь би дээрийх шиг юм болно гэж бодоод “Эгчээ билетээ өгчих өө. Дараа нь андуураад байдгийн” гээд хэлчихсэн чинь бас л гай болсон. “Чи юун сүртэй амьтан бэ, олон хүн дунд андуураад ахиад асуучихдаг. Тэрэнд чинь сүржигнээд байх юу байгаан. Эгчээ би төлчихсөөн та билетээ өгөөгүй шд гээд хэлчихэд болоо шд. Кондукторууд гэж дандаа тэнэгүүд гэж боддог юм уу хаашаа юм” гээд л ёстой нөгөөдөх чинь тэнэгтэж өгсөн. Би “үгүй ээ эгчээ та нар хэрвээ тэгдэг байсан бол би юу гэж ингэх вэ дээ. Чи төлөөгүй би мэдэж байна тийм л юм бол билетээ гаргаад ир гээд дайрдаг шдээ” гээд жаахан учирласан маягтай хэлсэн чинь өөдөөс барьж идэхнээ. Би ч ёстой мэргэжлийн хэрүүлчийн загатнасан газар нь маажсанаа мэдээд бушуухан дуугүй болсон. Ямар барж идэх биш тэр нь дээр шд. Би оюутан юм чинь хөнгөлөлтийн шар картан дээр билет наагаад явж болно л доо. Тэр нь надад 2-3 дахин хямд тусна. Даанч муусайн ко-нууд үзүүлэхээр л муухай хялалзаад байдаг болохоор би дургүй хүрээд визагаа ашиглахаа болчихсон. Уул нь визатай бол үзүүлчихээд, мангар ко нь орон гарантаад ахиад хүрээд ирэхээр нь ахиад харуулчихаад хэл үггүй санаа амар явж болох л байсан байх. Даанч … Өнөөдрийн ко хүртэл надыг загнаж загначихаад цаашаа харангуутаа бас нэг гарыг “муу оюутны шар юм үзүүлчихээд юундаа пээдэлзээд байгаан” гээд л загнаж байна лээ. Хэзээ нэг өөрийн гэсэн унаатай болж энэ муу бусанд сууж нээрэвтэхээ болих юм болоо гэж. Над мэтийн бусаар зорчидог жижиг гарууд надтай санал нийлэх биз.

Monday, May 21, 2007

Буян, нүглийн бүртгэлийн систем

Надад нэг сонин юм бодогдлоо. Бурхан гэж байдаг болов уу? Хэрвээ байдаг бол ажлаа яаж хийдэг бол … Тэр хэдэн тербум хүн, тэр тоолж барашгүй амьд организмийг яаж удирддаг юм болоо. Би мэргэжлийнхээ үүднээс бодоод үзэхээр энд бүхэл бүтэн том цогц програм хангамжийн систем ажилдаг юм шиг. Бурхан хүмүүсийг үхэхээр нь буян нүглийг нь дэнслээд диваажинд уу эсвэл тамд очих сүнс юм уу? Гэдгийг нь шийддэг гэж бурхан шашныхан номлодог биз дээ. Тэгэхээр буян нүглийг нь дэнслэхэд тэр хүний төрөхөөсөө нь аваад үхэх хүртлээ үйлдсэн сайн муу үйлийг бүртгэдэг байж таараад байгаа юм. Тэр бүртгэл нь зөвхөн нэг насны үйлийг бүртгээд зогсохгүй дараа дараагийн хэдэн ч төрөлд үргэлжлэн бүртгэгддэг байх. Магадгүй тэр сүнс анх бий болсоноос нь аваад л бүртгэгддэг байх л даа. Тэгээд мэдээж нэг төрөл дуусахад нь мэдээллийг нь backup хийдэг байх. Буян нүглийг бүртгэхэд зайлшгүй шаардлагатай талбаруудыг маш энгийнээр бодоод үзвэл “нүгэл_id, сүнс_id, сүнс_name, нүгэл_date, нүгэл_rate(нүглийн хэмжээ) , нүгэл_type, нүгэл_place ... г.м” гээд тоочиж баршгүй олон талбартай байж таараа. Мөн энд “нүгэл_id, сүнс_id” нь primary key байх нь тодорхой байх. Буяныг мөн адил талбаруудаар бүртгээд тэгээд нэг төрөл дуусахад тайлан гаргадаг байх. Тэгээд мэдээж буян нүглийг дэнслэхдээ дараахтай төстэй томъёо ашиглах байх л даа зөрүү= sum(буян_rate)- sum(нүгэл_rate); . Тэгээд зөрүү>0 бол диваажин руу, харин зөрүү<0 бол хөөрхийдөө тамруу... зөрүү=0 байх үзэгдлийн магадлал тэгтэй тэнцүү байдаг биз. Бурханы ашигладаг пх-ийн цогц системийн өчүүхэн жижиг хэсэг болох “Буян нүглийн бүртгэлийн систем”-ийг маш энгийнээр төсөөлвөл ийм байх юм шиг. Үхэхээрээ энэ системийн developer-ийн багт орчих юмсан (хэхэ). За за дэмий сонин юм биччихлээ. Гэхдээ гол нь мэдээллийн технологи гэдэг маш хэрэгтэй зүйл гэдгийг л хэлэх гэсэн санаа нь.

Tuesday, May 1, 2007

Хөдөөгийн баясгалан

Би багадаа зуныхаа амралтаар хөдөө очиж амардаг байлаа. Амрах ч гэж дээ тэнд очиж баахан зарагддаг л байлаа. Гэхдээ тэнд очиж зарагдах ямар гоё гээч. Уйдана гэсэн тооцоо ч байхгүй шүү дээ. Өглөө босоод адуундаа явна (ээлжтэй), адуугаа авчраад гүүгээ барина, хот малтана, хонь хариулна, хонь хариулах завсраараа саамны цагаар гэртээ ирж гүүгээ татна, орой болохоор үхэр хураана, тугал татна, гүүгээ тавьж адуугаа зална, үхрээ хурааж тугалаа хашна, тэгээд хөхүүрэндээ саамаа хийж айргаа бүлнэ, бүлж дуусаад морьдоо чөдөрлөөд унтацгаана. Жаахан суух ч завгүй. Энэ цикл өдөр болгон давтагдана. Гэхдээ л би хөдөө амрах их дуртай. Энд би дан ажлуудыг нь бичлээ. Амралтууд бас бий. Хааяа бөөндөө сууж байгаад айргаа том хулаар дүүргээд хоорондоо хуруудах нь хуруудаж дэмбээдэх нь дэмбээдэж “цагаан морь хартлаа” (айргаар бөөлжих) айраг ууна шүү дээ. Бид нар хааяа гүүн зэлэн дээрээ эмнэг сургадаг( их хөгжилтэй). Даагануудыг барьж аваад хазаарлаад шууд эмээлгүй морддог. Хэд овогоноод л шидүүлчихнэ. Тэгээд л бөөн инээдэм болно шүү дээ. Намар тийшээгээ самар жимсэнд явдаг(бас л нэг амралт, бас л хөгжилтэй). Ер нь тэгээд хөдөөний сайхан юмнуудыг нь тоочоод барахгүй. Би нээрээ багадаа их аймхай хүүхэд байсан. Орой харанхуй болсон хойно ганц нэг үхэр дутуу байвал хайгаад л явна. Тэгэж явахдаа хаанаас юу (чоно, баавгай) гараад ирэх бол гээд л элдэв юм бодоод л ийш тийшээ нүдээ бүлтийтэл хараад л, ядаж байхад морь байс хийгээд л юмнаас үргэнэ, тэгэхэд нь дотор пал хийгээд л явчихдаг байлаа(ямар азаар калап нь хаагдчихаагүй юм). Намар болохоор хадланд явна. Эр хүний жаргал эзгүй хээрээ гэж. Гэрээс авчирсан бэлэн хүнс идээд л, тарвага агнаж идээд л, өглөө оройн сэрүүнд жаахан өвс хадсан болчихоод л амралтанд байгаа юм шиг л налайна шүү дээ. Ер нь тэгээд бичвэл миний хувьд хөдөөтэй холбоотой дурсамж барагдахгүй их юм байна аа. Залхуу хүрчихлээ.

Saturday, April 21, 2007

"Үгүй" ...

Би томрох тусам аавыгаа дуурайгаад байгаадаа уур хүрч байна. Ялангуяа аавынхаа хүмүүст “үгүй” гэж чаддаггүй занг нь дуурайгаад байгаадаа бүүр ч их дургүй хүрч байна. Хүн нэг юм гуйхаар нь үгүй гэж чадахгүй өөрийнхөө ажлыг алдан барин нөгөө юмыг нь хийж өгнө. Нөгөө хүнээс хариуд нь "баярлалаа" гэдэг үг л сонсоно. Гэхдээ энэнд ч нэг их алдаад байх юм байхгүй л дээ. Хүнээс чин сэтгэлээсээ хэлсэн “баярлалаа” гэдэг үгийг нь сонсох ч сайхан л даа. Би 10 жилдээ ангидаа л хамгийн сурлагатай нь байсан. Яагаад гэвэл надтай өрсөлддөг байсан нөхдүүд бүгд гүнзгий, лицей энэ тэр лүү яваад өгчихсөн. Намайг явах гэхээр ангийн багш жаахан дургүй байсан болохоор би бас л үгүй гэж хэлж чадалгүй ангидаа үлддэг байлаа. Тэгээд л шалгалт болохоор нөгөө тааруухан сурлагатнууд чинь ар өврөөс хатгаад л энийг бодоод өгчих гээд л гуйна. Бас л үгүй гэж чадахгүй тэрийг нь бодоод өөрийнхийгөө бодож амжихгүй тааруухан дүн авах тохиолдол гардаг л байлаа. Одоо тэр үед надаар тэгэж шалгалтан дээр бодлого бодуулж муу дүн авахаас аврагдаж байсан нөхдүүд хаана ч явдаг юм бүү мэд. Одоо таарсан ч тэд нар намайг таних ч үгүй байх. Бүүр конкурсэн дээр хүртэл хүүхдийг хуваарьтай болгож л явсан. Тэр хүүхэд ноднин намайг танихгүй юм шиг дээгүүр хараад л зөрж байна лээ. За тэр хүнд тус болоод дараа нь нөгөө хүн мартах ч яаахав нэг их сүртэй юм биш. “Үгүй” гэж хэлж чаддаггүйн нэг том гай бас байна аа. Би саяхан 10 жилийн ангийнхаа нэг найзад хэдэн компьютер засч өгөөд 10 цаас авсан. Тэгээд тэр найзтайгаа, бас 10 жилийн бас нэг найзтайгаа 3 уулаа заал авахаар болоод гарсан чинь нөгөө найзын маань дээд сургуулийн нэг найз нь цуг тоглоё гээд тэгээд 4 үүлээ заал авлаа. Сайхан ч тоглолоо. Тэгээд гараад явж байтал нөгөө дээд сургуулийн найз нь нэг юм ууя гээд надаас асуулаа. Би ч үгүй гэж хэлж чадалгүй “даврахгүй л бол болно шд” гэсэн чинь нөгөө нөхөр нэг юм авлаа. Ууж дуусаад нөгөө гарууд ахиад давардаг байна шд. Дотроо дургүй хүрсэн ч гэсэн одоо яах вэ дээ удаан уулзаагүй 10 жилийн найз маань гуйгаад байхад яаж ч чадсангүй дараагийн юмыг нь би авсан. Тэгээд л 10 цааснаас маань заал 1000, архи авсан 3000, таксидсан 2000 гээд надад ердөө л 4 цаас л үлдсэн. “Үгүй” гэж чадахгүйн гай гэж... Намайг бага байхад манайх боломжийн амьдралтай айл шиг л айл байсан. Би ч хүүхдүүдийн хэрэглэдэг бүгдийг л хэрэглэдэг байсан. Унадаг дугуй, компьютер тоглоом гээд л... Даан ч манай аав архинд орж эхэлсэн. Бас л нөгөө “үгүй” гэж хэлж чаддаггүйгээсээ болж. Манай аав техникийн талын мэдлэг сайтай. Баганууртаа л юм засахдаа “number one” байсан юм. Хүмүүс гуйгаад юм аа засуулаад дараа нь түүнийхээ хариуд архи өгдөг. Тэр үед аав маань бас Багануурын анхны телевиз болох “Ноён ТВ”-ийг санаачлан байгуулсан юм. Тэгээд бас хүмүүс гуйж бичлэг энэ тэр хийлгээд бас л архи өгдөг байсан. Амьдрал дампуурч эхэлсэн. Тэгсээр байгаад бүүр намайг 9-р ангид байхад манайх байраа зараад гэр хороолол руу нүүсэн. Тэр үед надад ямар хэцүү байсан гэж санана. Би юу ч хийж чадахгүй бацаан мод хагалах гэж байж гараа аймар цавчсан. Одоо болтол би гар дээрээ том соривтой тэр нь даарахаар өвддөг. Би ёстой аавд маань архи өгсөн хүмүүсийг бүгдийг нь алах юмсан гэж боддог байсан. Миний амьдралыг ийм хүнд хэцүү болгосон тэр хүмүүсийг үнэхээр их үзэн яддаг байлаа. Гэхдээ хамгийн гол буруутай нь аав маань шүү дээ. Тэр хүмүүст “үгүй” гэж хэлж чадахгүй архинд орж л байдаг. Миний аав бол сайхан сэтгэлтэй сайн хүн, би аавыгаа энэ бүгдэд буруутгадаг ч гэсэн би аавдаа их хайртай. Одоо бол миний амьдрал өөр болсон миний амьдрал ганцхан надаас л шалтгаалах болсон. Би л аавын алдааг давтахгүй бол болоо. Гэтэл дуурайгаад байгаа нь надад хэцүү л санагддаг. Гэхдээ миний ирээдүй гэрэлтэй байна. Бүх юм сайхан болно.

Wednesday, April 18, 2007

Сэтгэл хөдлөв

Мессенжерээр хэрэгтэй хэрэггүй олон л юм дамжиж байдгийн. Хүмүүс группээр нь сэнд хийдэг болохоор нэг юм ная олон удаа ирнэ. Тэрнийг нь хаах гэж ядаргаатай. Гэхдээ өнөөдөр ирсэн нэг мессеж надад их таалагдлаа. Энэ мессеж:

Ээждээ би согтуу очихгvй Ижий тэнгэрт нар мандахаа больчихно Намайг гэх цацлын сvv ээдэж Наснаасаа урьтаж ижий минь єтєлчихнє Ээж дээ би согтуу очихгvй Ижий минь бvvвэйн дуугаа мартана Энгэрийн цэцэг гандаж шувуу буцаад л Ижий минь vсэнд намрын хяруу буучихна. Ээж дээ би согтуу очихгvй Энхрий хvvгээ тэнцэж ядан гуйвлахад Элгэндээ мэгшиж дэндvv их гомдоод Ижий минь надаасаа алсад явчихна

Уншаад их сонин сэтгэгдэл төрсөн. Би хэд хэдэн удаа ээж дээрээ согтуу очиж (гэртээ согтуу очсон) байсан л даа. Манай ээж надад юм хэлдэггүй л дээ. Гэхдээ л ээжийн маань сэтгэлд ямар хэцүү байсан болдоо. Ялангуяа дээрх мессежний Энхрий хvvгээ тэнцэж ядан гуйвлахад Элгэндээ мэгшиж дэндvv их гомдоод Ижий минь надаасаа алсад явчихна” гэсэн хэсэг нь бүүр дотор сонин болгоод хаячихсан. Шууд л муу ээж маань бодогддог байна шд. Би нэг их архи уугаад байдаггүй л дээ. Жилдээ ганц хоёр удаа л. Тэгэхэд надад ийм сонин санагдаж байхад дандаа уудаг хүмүүс энийг уншвал юм бодогдох болов уу?. Тэд нар ч бүүр дөжөрчихсөн байдаг байх л даа. Гэхдээ жаахан юм ойлгодог хүнд бол юм бодогдуулмаар л мессеж байна. Болохгүй байгаа найздаа уншуулаарай юм бодож юуны магад.

Thursday, March 29, 2007

Зөв атаархая

Энд би хэн нэгэн хүнийг рекламдах гээгүй юм шүү. Зүгээр нэг хүнээр жишээ авсан юм. Хэн гэхээр сүүлийн үед нэрд гараад байгаа залуу дуучин BX-ийг л хэлээд байна л даа. Би яг одоо тэрний Quiza-тай хамтран дуулсан “Тэр сонсох дуртай” дууг(би сонсоод уйдахгүй байгаа юмаа) нь сонсонгоо энэ постийг бичиж сууна. За тэр ч яаахав. Би “ВХ шал худлаа дуулдаг, бүжиглэж байгаа нь гэж нээх сонин тэнэг хөдөлдөг, шал хөдөө царайтай” гэх мэтийн яриаг нилээд хэдэн хүнээс сонсож байсан л даа. Одоо бодсон чинь тэр хүмүүс зүгээр л атаархдаг юм байна. Яагаад гэвэл ВХ чинь бидэнтэй ойролцоо үеийнх, дээр нь залуугаараа од болоод байгаа болохоор л хүмүүс атаархаад байгаа юм байна шүү дээ. Хүнд атаархаж муу хэлж явахын оронд дотроо атаархаж яаж энэн шиг болох вэ гэж бодож явбал арай дээр юм шиг ээ. Мэдээж бидэнд тэр залуу шиг дуулах авъяас заяагаагүй юм чинь тэр залуугийн хөдөлмөрч зан, мөрөөдөлдөө хүрч чадаж байгаа чадвараас нь үлгэр авбал зүгээр байх. Би өөрөө тийм байж чаддаггүй л дээ. Гэхдээ ямар ч байсан муу хэлж явдаггүй юмаа. Энд ВХ-ийг зүгээр л жишээ болгож авсан гэдгийг ойлгоно биз дээ. Ер нь хүмүүс сайн яваа нэгнээсээ үлгэр дуурайл авахын оронд атаархаж хорлож муу хэлж явдаг шүү дээ. Миний энэ бичсэн зүйлийг уншаад нэг ч гэсэн хүн “би нээрээ ингэдэг юм биш байгаа” гэж бодоосой. Би ч бас бичиж байхдаа өөрөө бодлоо л доо... Өө бас энд яагаад ВХ-ийг авсан гэхээр бас учиртай. Би дээр нэг ВХ-ийн оролцсон нэвтрүүлгийг үзсэн л дээ. Ер нь их даруухан хөөрхөн зантай залуу юм шиг санагдсан. Өөрөөсөө өмнөх одуудыг бүгдийг нь хүндэлдэг юм байна лээ. За за рекламдах гээгүй гэчихээд нэг мэдсэн чинь рекламчихсан явж байна. За тэгээд нэмж хэлэхэд би зүгээр л өөрийнхөө бодлыг л бичлээ. Буруу эсвэл зөв санагдвал сэтгэгдлээ үлдээгээрэй.

Wednesday, March 14, 2007

Хэмжээ нь таарвал юм бvхэн сайхан

...
Хэт их жаргалын дунд
Хэсэгхэн зовлон бас амттай
... Р.Чойном

Юм бvхэн гэдгээс жишээ хэдийг дурдъя л даа. Жишээлбэл магтаал байна. Хvнд магтуулах сайхаан. Заримдаа бид хvнээр магтуулахын тулд, бусад хvмvvсээр сайнаар яриулахын тулд тeрсeн юм шиг л санагддаг. Бусад хvмvvсийн хувьд ямар байдгийг мэдэхгvй ч миний хувьд бол би магтуулах дуртай. Хvн намайг магтвал би тэрнээс нь маш их кайф, мeн илvv ихээр хичээх урам зоригийг авдаг. Хэмжээ нь хэтэрвэл юм бvхэн л хор уршигтай байдаг шvv дээ. Магтаал хэтэрвэл ямар хор уршиг vvсч болохыг тооцъё л доо. 1. Биеэ тоох, 2. Бусдыг vл ойшоох, 3. Магтуулахаар сайн хийдэг байсан зvйлээ хийж чадахаа болих ( нэгэнт би лаг юм чинь гээд хичээхээ болих) 4. … гээд тоочвол зeндee юм гарч ирэх байх л даа. Бас нэг жишээ бол PC game тоглох. Vvний давуу талуудыг бас тооцож vзвэл (миний бодлоор): 1. Цагаа зeв боловсон eнгeрvvлэх (PC тоглодог хvмvvс архи тамхи хэрэглэх нь бага байдаг). 2. Тухайн тоглож байгаа тоглоомоосоо хамааран хvний тeрeл бvрийн сэтгэхvйн чадварыг хeгжvvлдэг (Хурдан сэтгэх, орчныг мэдрэх, IQ сайтай болох г.м) 3. Найз нeхeдтэй болох(надад PC game тоглож байгаад найзалсан найзууд хэд хэд бий.) Энд бас л нeгee хэмжээ нь хэтэрвэл гэдэг асуудал тавигдана. PC game хэмжээ нь хэтэрвэл хэр их хор уршигтай болохыг хvн болгон л мэднэ шvv дээ. “Хамаг мeнгee дуусгачихлаа...” гэдгээс эхлээд л “Шар хадны эмнэлэгт хэвтэж гэнээ...” болтол vргэлжилнэ шvv дээ. Бас л нэг жишээ. Би ажилдаа маш сайн байлаа гэж бодъё. Хамаг цагаа ажилдаа зориулдаг байя л даа. Энэнд давуу талууд маш их бий. 1. Цалин eндeр авна. 2.Тушаал дэвшинэ. 3. Магтуулна, шагнуулна. 4. Амьдрал сайжрана. Тэгвэл миний бодлоор энэнд ч бас хор уршигтай зvйлvvд бий. Vvнд 1. Гэр бvлдээ тавих анхаарал багадсанаас vvсэх хор уршгууд ( ханьдаа халамж тавиагvйгээс болж нууц амрагтай болох, салах, vр хvvхэддээ анхаарал тавиагvйгээс болж буруу замаар орох, ээж аавынхаа ачийг хариулж чадалгvй eнгeрvvлчихээд хойноос нь харамсах. ...) 2. Гэр бvлгvй хvний хувьд бол гэрлэлт оройтож, eeрт тохирох хvнээ олоход хэцvv болох, бvр цаашилбал хvvхэд хэнзрэх (хи хи. Насаараа ганцаараа явж ч мэднэ) 3. Залуу насны аз жаргалыг мэдрэлгvй eнгeрeeх (шоу цэнгээн, амралт, ...) . Vvнээс гадна eшee зvйлvvд байгаа байх л даа. Бас нэг сонин нь хичээл, номыг хэт их хийх нь дэмий байна аа. Хvмvvс ярьдаг шvv дээ “Тэр номын цагаан солио тусч гэнээ” гээд л. Номны араас цухуйдаггvй хvн олон найз нeхeдтэй байх нь юу л бол. Энэ бvгдээс vзэхэд хэмжээ нь ихэдвэл юм болгон л хор уршигтай байгаа биз дээ. Хэмжээ багадахын хор уршигийг би хэлээд яаахав (тов тодорхой). Би их сонин тэнэг жишээнvvд авсан байна уу? Гэхдээ жишээндээ гол нь биш, юм бvхэн гэдэг нь чухал байгаа юм.

Saturday, March 10, 2007

SW316 хичээлийг vзэж байгаа юу?

Vйлдлийн системийн онол буюу SW316 хичээл vзэж байгаа хvvхдvvдэд бяцхан зeвлeгee хэлэх vv?. Би сайндаа хэлж байгаа юм биш шvv. Зvгээр л урьд vзчихсэн болохоор хэлж байна. Эхлээд бие даалтын ажлыг гvйцэтгэх тал дээр ганц зvйл хэлмээр санадлаа. Юуны eмнe тухайн бие даалтын ажлын сэдэвт тохирох лекцээ сайн уншчих. Тэгээд дараа нь англи материалаасаа орчуулгаа хийвэл арай хялбар юм байна лээ. Жишээлбэл “thread” гэдэг vг “хуулбар процесс” гэж орчуулагдана. Лекцээ уншаагvй, энэ талаар мэдэхгvй хvн thread чигээр нь аль эсвэл “утас, сvвлэх, сийлбэр” гэх мэтийн тохиромжгvй vгнvvдээс сонгоод орчуулаад явчихаж магадгvй шvv дээ(би eeрee тэгж байсан юм л даа). Ер нь англи хэлнээс орчуулна гэдэг чинь хэцvv шvv дээ. Тухайн зvлийнхээ талаар бага сага мэдлэгтэй байхгvй бол шал буруу утгаар ойлгоод орчуулаад явчихдаг биз дээ. Бас нэмж хэлэхэд бие даалтаа хугацаанаас нь eмнe мейлдэхгvй бол цаад Хvдэр чинь найраагvй гэдгийг нь та нар мэдэж байгаа биз дээ. Лабораторийн ажлыг бас хугацаанд нь vзvvлэхгvй бол мeн л нeхeж vзнэ гэж гонж шvv дээ. Лаб-н хувьд эхний хоёр лаб нь маш хялбархан байгаа биз дээ. Гурваасаа эхлээд жаахан хэцvv болчихдог юм.
3-р лаб дээр Процесс удирдах блоктой холбоотой ажил байдаг шиг санагдаж байна. Энэ гайгvй ээ нэг struct тeрeл vvсгээд, процесс удирдах блок, диспетчер процессоо сайн тeлeвлeeд шийдчихсэн байхад хангалттай. Анхаарах зvйл гэвэл процессуудыг зэрэглэлээр нь авч ажиллуулах тал сайн бодох хэрэгтэй байх аа.
4-р лаб Виртуал санах ой зохион байгуулах гээд нэг хэдэн массив дээр ажиллах хэрэгтэй болдог. Хуудаслалт гээд тeвeгтэй зvйл орж ирдэг. Ер нь их хэцvv лаб байсан шvv. Би л лав 2 шeнe нойргvй хонож байж хийсэн. Энэ лаб-ыг гvйцэтгэх тал дээр зeвлeхeд зохион байгуулалт хийхдээ хэмжээнvvдийг дандаа макро зарлаж хийж яваарай. Жишээлбэл
#define FirstPageSector 100
#define SystemSectionLimit 1000

гэх мэтээр зарлаж явбал дараа нь eeрчлeлт оруулахад хялбар байдаг. Би ингэж зарлаж явсаныхаа ачаар энэ лаб-г vзvvлж чадсан. Яг vзvvлж байсан чинь Хvдэр маяглаад( Хvдэр eeрee уншчихвий дээ) жаахан eeрчлeeдeх гээд… Хэрвээ би анхнаасаа ийм аргаар кодоо бичээгvй бол тэр доор нь eeрчлeх боломжгvй байх байсан. Mem[2000] массивыг системийн муж, сул чeлeeтэй гэж хуваадаг даа. 1000,1000 аар хуваачихвал зvгээр шvv.
5-р лаб-н хувьд 4-р ажлаа сайн ойлгоод хийчихсэн байхад хийхэд хялбархан. Ер нь Хvдэр багш дээр vзэж байгаа хvvхдvvдэд зeвлeхeд код нь зeв байхдаа гол нь биш наанаа харагдах vзэмж нь зeв ажиллаж байгаа юм шиг харагдаж байвал болно шvv. Би зовоод л кодоо аймар зeв хийгээд л байсан чинь багш кодыг маань ганц ч удаа хараагvй. Гэхдээ би тэгж нойроо хасаж юм хийснээрээ алдаагvй л дээ.
За тэгээд эцэст нь хэлэхэд SW316 хэцvv ч гэсэн гоё, хэрэгтэй хичээл шvv. Vйлдлийн системийн талаар тодорхой ойлголт авчихдаг юм байна лээ. Цаашдаа програмист болох хvнд маш хэрэгтэй хичээл шvv. Надаас асуух зvйл байвал асуугаарай. Завтай бол би хэлээд л eгнe. Гэхдээ яаж хийх талаар асуугаарай. Тэрнээс биш хийсэн юм чинь байна уу?гэж асуувал жаахан онцгvй л санагдах байх.

Зоригтой юу эсвэл тэнэг vv? Зvгээр л зугт...

Жич: Охид унших хэрэггvй болов уу.
Би саяхан нэг орой гэрлvvгээ харих гээд явж байгаад дeрвeн залуу зогсож байхад нь хажуугаар нь eнгeрлee. Тэгсэн нэг нь “Хөөе их эдээ нааш ир” гэж дуудлаа. Би одоо яах вэ? Очих уу, эсвэл... Яваад очлоо гэж бодъё. Эхлээд мэдээж тэд надаас мeнгe нэхэж таарна. Би мeнгe байсан ч байхгvй л гэнэ. Тэгэхээр тэд тэгвэл нэгжvvл гэнэ. Мэдээж юу гэж нэгжvvлээд зогсож байх вэ дээ “vгvй шvv” л гэнэ. Нэг нь цохиж таараа. Би зeрvvлээд цохино. Тэгээд тэр 4 намайг нэвширтэл зодоод халаасанд байгаа бичиг баримттай тvрvйвч(бага сага мeнгeтэй), бугуйнаас цаг, мeн гар утас, ер нь авч болох бvгдийг аваад алга болно. Эсвэл та миний оронд, дээр нь тэр 4-ийг хохчино болгохоор чанга гар байлаа гэж бодъё. Тэр 4-ийг ёстой нэг болгож тавьж байна аа. Гэтэл нэг нь хутга гаргаж ирээд таны ар нуруу руу дvрж орхино. Нэгээр тогтохгvй доод тал нь 3 удаа. Та эрvvл мэндээрээ бvр цаашилбал амь насаараа хохирч ч мэднэ(та eeрee хохчино болчихлоо). Энэ vзэгдлийн магадлал маш eндeр гэдэгт битгий эргэлзээрэй. Дуудахад нь яваад очсон л бол ямар ч тохиолдолд зvгээр eнгeрнe гэж байхгvй. Та зоригтой хvн болох гэсэн биш харин ч тэнэг хvн болж хувирч байна. Нeгee нэг зам бол зvгээр л зугтах. Орой юм чинь(ер нь eдeр ч байлаа гэсэн) тэд дараа нь таныг танихгvй шvv дээ. Таныг зугтсан гэж шоолох хэн ч байхгvй. Миний хувьд бол би зvгээр л огт сонсоогvй царайлаад цааш алхсан. Ард харин нeгee гурав нь дуудсан нэгийгээ шоолж байгаа нь сонсогдсон. Инээдтэй юм шvv. Хэрвээ би яваад очсон бол тэд нарт ямар кайфтай байх байсан бол... Тэд гарын чилээгээ гаргачихна(эрэгтэй хvн болгон л дуртай байдаг шvv дээ). Дээр нь мeнгe болон бусад эд зvйлс олоод авчихна. Би зvгээр сонсоогvй царайлж цааш явсанаараа харин ч би кайф авсан шvv. Яагаад гэвэл тэр дуудсан нeхрийг жаахан ч гэсэн эвгvй байдалд оруулсан. Иймэрхvv зvйл эрэгтэй хvн болгонд л тохиолддог. Миний зeвлeгeeг дагасан нь дээр дээ. Зугтаж байгаад баригдсан ч зодуулна, зvгээр яваад очсон ч зодуулна биз дээ. Хэрвээ эмэгтэй хvн уншиж байгаа бол намайг битгий шоолоорой. Эрэгтэйчvvдэд ийм зvйл тохиолдох нь их байдаг юм. Ингэж зугтсанаараа би арчаагvй биш харин ч ухаантай болохоо харуулж байгаа хэрэг. Анхаарал тавин уншсанд талархлаа.

Монголчуудаа цаг барьж сурцгаая

Энэ бол монголчуудын том дутагдал гэдэгтэй та бvхэн санал нийлж байгаа байх. Цаг барьдаггvйгээс болж эдийн засгийн болон бусад хохирол тодорхой хэмжээгээр учирдаг шvv дээ. Жишээлбэл: КтМС-ийн 4-р курсийнхний шинэ жил болоход “Silence” Night club(нилээд том газар гэсэн)-д орсон. Тэр дотор 5-6 цаг байхаар тeлeвлeж мeнгee eгсeн байх (1 цаг нь их vнэтэй). Гэтэл хvмvvс цуглаж vйл ажиллагаа эхлэх гэсээр байтал 3 цаг нь eнгeрчихсeн шvv дээ. Vvнээс мэдээж монголчууд хоцордог гээд нэг цагийг хvмvvс цугларахад eнгeрнe гэж тооцоод арай эрт цаг хэлсэн гэж бодвол 2 цагийн мeнгийг бид зvгээр л ямар ч ашиггvйгээр “Silence” Night club-д eгчихлee гэсэн vг. Иймэрхvv зvйл баяр ёслолын vеээр бараг бvх албан байгууллага хvмvvст тохиолддог. Гэхдээ энэ бол маш жижиг жишээ шvv дээ. Цаашилбал хvмvvсийн хооронд vл ойлголцох байдал vvсч яваандаа маргаан ч болдог шvv дээ.
- Чи яачихваа.
- Харин жаахан ажил гараад…
- Оройтох байсан юм бол эртхэн хэлэхгvй яасан юм бэ
- Би яаж мэддэг юм гэнэтхэн л ажил гарчихлаа шvv дээ(vнэн хэрэгтээ худлаа шvv дээ)
- ………………..
Иймэрхvv яриа хvмvvсийн хооронд бараг байнга vvсдэг гэхэд хэлсдэхгvй дээ. Vнэн худлааг нь мэдэхгvй ч Германд бол цаг барьдаггvй хvнийг vздэггvй гэсэн(олны яриа ортой. Соёлтой орнууд бvгд тийм байдаг нь тодорхой). Мэдээж шvv дээ би их завгvй хvн байлаа гэхэд миний алтан цагнаас тэр хvн дэмий хороогоод байвал би л лав дуртай байхгvй ээ. Шууд хэлээд маргалдаж ч магадгvй. Манай гэр бvлд цаг барьдаггvй хvн нэг бий. Манай эгч л дээ. Би eмнeeс нь санаа зовоод байдаг юм. Хvмvvсийг яаж ингэж хvлээлгэдэг байна аа гэж. Гэхдээ цаад хvмvvс нь ч бас хvлээгээгvй eeрсдee хоцордог нь тодорхой л доо. Би эгчид хэлдэг: “Та жаахан цаг барьж сурмаар юм аа” гэж. Эгч болохоор “Би уул нь цаг барьдаг байсан чинь хvмvvсийг хvлээсээр байгаад хаширчихсан” гэж хариулдаг. Vнэндээ манай эгчийн зeв биз дээ. Хvмvvсийг дэмий хvлээж байхаар адилхан л хоцорж тэр хоорондоо бусад ажлаа амжуулсан нь дээр биз дээ. Ингэсээр байгаад монголд цаг барьдаг хvн маш ховор болчихсон. Би уул нь гайгvй цаг барьчихдаг юмсан. Даанч сvvлийн vед хvмvvсийг дуурайгаад байгаа л даа. Гэхдээ нэг хvн ч гэсэн цаг барьдаг байвал бусад нь дуурайх байх гэж найдаад хvмvvсийг дуурайхгvй байхаар шийдлээ. Тэгээд эцэст нь хэлэхэд ямар ч хvнд гэнэтийн ажил гарч болно. Хэрвээ тэгвэл аль болох бусдыгаа хvлээлгэхгvй байхыг бодож эртхэн хэлчихэж байвал зvгээр дээ. Одоо чинь бараг л хvн болгон Mobile хэрэглэдэг болчихлоо шvv дээ.

Tuesday, March 6, 2007

Title-ийн талаар

“Бодлоо хуваалцъя” гэсэн title-ийг би одоохондоо л хэрэглэж байгаа юм шvv. Учир нь миний мэдлэг одоохондоо нимгэн байгаа болохоор бодож явдаг зvйлээ л та бvхэнтэй хуваалцах болж байна. Яваандаа энэ title “Мэдлэгээ солилцъё” нэртэй болох байх гэж би найдаж байгаа.