Thursday, March 29, 2007

Зөв атаархая

Энд би хэн нэгэн хүнийг рекламдах гээгүй юм шүү. Зүгээр нэг хүнээр жишээ авсан юм. Хэн гэхээр сүүлийн үед нэрд гараад байгаа залуу дуучин BX-ийг л хэлээд байна л даа. Би яг одоо тэрний Quiza-тай хамтран дуулсан “Тэр сонсох дуртай” дууг(би сонсоод уйдахгүй байгаа юмаа) нь сонсонгоо энэ постийг бичиж сууна. За тэр ч яаахав. Би “ВХ шал худлаа дуулдаг, бүжиглэж байгаа нь гэж нээх сонин тэнэг хөдөлдөг, шал хөдөө царайтай” гэх мэтийн яриаг нилээд хэдэн хүнээс сонсож байсан л даа. Одоо бодсон чинь тэр хүмүүс зүгээр л атаархдаг юм байна. Яагаад гэвэл ВХ чинь бидэнтэй ойролцоо үеийнх, дээр нь залуугаараа од болоод байгаа болохоор л хүмүүс атаархаад байгаа юм байна шүү дээ. Хүнд атаархаж муу хэлж явахын оронд дотроо атаархаж яаж энэн шиг болох вэ гэж бодож явбал арай дээр юм шиг ээ. Мэдээж бидэнд тэр залуу шиг дуулах авъяас заяагаагүй юм чинь тэр залуугийн хөдөлмөрч зан, мөрөөдөлдөө хүрч чадаж байгаа чадвараас нь үлгэр авбал зүгээр байх. Би өөрөө тийм байж чаддаггүй л дээ. Гэхдээ ямар ч байсан муу хэлж явдаггүй юмаа. Энд ВХ-ийг зүгээр л жишээ болгож авсан гэдгийг ойлгоно биз дээ. Ер нь хүмүүс сайн яваа нэгнээсээ үлгэр дуурайл авахын оронд атаархаж хорлож муу хэлж явдаг шүү дээ. Миний энэ бичсэн зүйлийг уншаад нэг ч гэсэн хүн “би нээрээ ингэдэг юм биш байгаа” гэж бодоосой. Би ч бас бичиж байхдаа өөрөө бодлоо л доо... Өө бас энд яагаад ВХ-ийг авсан гэхээр бас учиртай. Би дээр нэг ВХ-ийн оролцсон нэвтрүүлгийг үзсэн л дээ. Ер нь их даруухан хөөрхөн зантай залуу юм шиг санагдсан. Өөрөөсөө өмнөх одуудыг бүгдийг нь хүндэлдэг юм байна лээ. За за рекламдах гээгүй гэчихээд нэг мэдсэн чинь рекламчихсан явж байна. За тэгээд нэмж хэлэхэд би зүгээр л өөрийнхөө бодлыг л бичлээ. Буруу эсвэл зөв санагдвал сэтгэгдлээ үлдээгээрэй.

1 comment:

  1. Гоё бичлэг байна шүү. Бид бүгдээрээ шахуу ийм нэгэн яс маханд шингэсэн муухай бодолтой явцгаадаг. Харин энэ бичлэгийг чинь уншисан хүний толгой дотор нэг зүйл эргэлдэх байх. BX-д атаархдаг хүн олон байдаг. Жишээлбэл автобусанд явж байхад гарууд доошоо чихэж өгнө. Харин энэ бичлэгийг чинь уншаад тэр гаруудыг доошоо чихээмээр санагдав. Миний хувьд гавал ВХ-ийн My Love гээчийн дууг чихэндээ хадсан байгаа.

    ReplyDelete