Wednesday, April 18, 2007

Сэтгэл хөдлөв

Мессенжерээр хэрэгтэй хэрэггүй олон л юм дамжиж байдгийн. Хүмүүс группээр нь сэнд хийдэг болохоор нэг юм ная олон удаа ирнэ. Тэрнийг нь хаах гэж ядаргаатай. Гэхдээ өнөөдөр ирсэн нэг мессеж надад их таалагдлаа. Энэ мессеж:

Ээждээ би согтуу очихгvй Ижий тэнгэрт нар мандахаа больчихно Намайг гэх цацлын сvv ээдэж Наснаасаа урьтаж ижий минь єтєлчихнє Ээж дээ би согтуу очихгvй Ижий минь бvvвэйн дуугаа мартана Энгэрийн цэцэг гандаж шувуу буцаад л Ижий минь vсэнд намрын хяруу буучихна. Ээж дээ би согтуу очихгvй Энхрий хvvгээ тэнцэж ядан гуйвлахад Элгэндээ мэгшиж дэндvv их гомдоод Ижий минь надаасаа алсад явчихна

Уншаад их сонин сэтгэгдэл төрсөн. Би хэд хэдэн удаа ээж дээрээ согтуу очиж (гэртээ согтуу очсон) байсан л даа. Манай ээж надад юм хэлдэггүй л дээ. Гэхдээ л ээжийн маань сэтгэлд ямар хэцүү байсан болдоо. Ялангуяа дээрх мессежний Энхрий хvvгээ тэнцэж ядан гуйвлахад Элгэндээ мэгшиж дэндvv их гомдоод Ижий минь надаасаа алсад явчихна” гэсэн хэсэг нь бүүр дотор сонин болгоод хаячихсан. Шууд л муу ээж маань бодогддог байна шд. Би нэг их архи уугаад байдаггүй л дээ. Жилдээ ганц хоёр удаа л. Тэгэхэд надад ийм сонин санагдаж байхад дандаа уудаг хүмүүс энийг уншвал юм бодогдох болов уу?. Тэд нар ч бүүр дөжөрчихсөн байдаг байх л даа. Гэхдээ жаахан юм ойлгодог хүнд бол юм бодогдуулмаар л мессеж байна. Болохгүй байгаа найздаа уншуулаарай юм бодож юуны магад.

1 comment:

  1. Хүн өөрийн эхийнхээ ачийг хариулж чаддаггүй гэдэг. Өглөөнийн шүүдрийн дуслыг цуглуулан ээждээ цай чанаж өгвөл нэг шөнө босож хөхүүлсэн ачийг хариулдаг юм гэнэ лээ.

    Миний хувьд би бурханы шашин шүтдэггүй хүн л дээ. Хүн бүр ямар нэгэн зүйлийг шүтдэг эсвэл шүтдэггүй байхлдаа. Харин би өөрийн ээжийг надад заяасан бурхан гэж боддог. Би энэ л хүнийг шүтдэг.

    Яагаад ч юм надад бурхан гэдэг бол эхчүүд гэж хэлмээр санагдлаа.

    ReplyDelete