Saturday, March 10, 2007

Зоригтой юу эсвэл тэнэг vv? Зvгээр л зугт...

Жич: Охид унших хэрэггvй болов уу.
Би саяхан нэг орой гэрлvvгээ харих гээд явж байгаад дeрвeн залуу зогсож байхад нь хажуугаар нь eнгeрлee. Тэгсэн нэг нь “Хөөе их эдээ нааш ир” гэж дуудлаа. Би одоо яах вэ? Очих уу, эсвэл... Яваад очлоо гэж бодъё. Эхлээд мэдээж тэд надаас мeнгe нэхэж таарна. Би мeнгe байсан ч байхгvй л гэнэ. Тэгэхээр тэд тэгвэл нэгжvvл гэнэ. Мэдээж юу гэж нэгжvvлээд зогсож байх вэ дээ “vгvй шvv” л гэнэ. Нэг нь цохиж таараа. Би зeрvvлээд цохино. Тэгээд тэр 4 намайг нэвширтэл зодоод халаасанд байгаа бичиг баримттай тvрvйвч(бага сага мeнгeтэй), бугуйнаас цаг, мeн гар утас, ер нь авч болох бvгдийг аваад алга болно. Эсвэл та миний оронд, дээр нь тэр 4-ийг хохчино болгохоор чанга гар байлаа гэж бодъё. Тэр 4-ийг ёстой нэг болгож тавьж байна аа. Гэтэл нэг нь хутга гаргаж ирээд таны ар нуруу руу дvрж орхино. Нэгээр тогтохгvй доод тал нь 3 удаа. Та эрvvл мэндээрээ бvр цаашилбал амь насаараа хохирч ч мэднэ(та eeрee хохчино болчихлоо). Энэ vзэгдлийн магадлал маш eндeр гэдэгт битгий эргэлзээрэй. Дуудахад нь яваад очсон л бол ямар ч тохиолдолд зvгээр eнгeрнe гэж байхгvй. Та зоригтой хvн болох гэсэн биш харин ч тэнэг хvн болж хувирч байна. Нeгee нэг зам бол зvгээр л зугтах. Орой юм чинь(ер нь eдeр ч байлаа гэсэн) тэд дараа нь таныг танихгvй шvv дээ. Таныг зугтсан гэж шоолох хэн ч байхгvй. Миний хувьд бол би зvгээр л огт сонсоогvй царайлаад цааш алхсан. Ард харин нeгee гурав нь дуудсан нэгийгээ шоолж байгаа нь сонсогдсон. Инээдтэй юм шvv. Хэрвээ би яваад очсон бол тэд нарт ямар кайфтай байх байсан бол... Тэд гарын чилээгээ гаргачихна(эрэгтэй хvн болгон л дуртай байдаг шvv дээ). Дээр нь мeнгe болон бусад эд зvйлс олоод авчихна. Би зvгээр сонсоогvй царайлж цааш явсанаараа харин ч би кайф авсан шvv. Яагаад гэвэл тэр дуудсан нeхрийг жаахан ч гэсэн эвгvй байдалд оруулсан. Иймэрхvv зvйл эрэгтэй хvн болгонд л тохиолддог. Миний зeвлeгeeг дагасан нь дээр дээ. Зугтаж байгаад баригдсан ч зодуулна, зvгээр яваад очсон ч зодуулна биз дээ. Хэрвээ эмэгтэй хvн уншиж байгаа бол намайг битгий шоолоорой. Эрэгтэйчvvдэд ийм зvйл тохиолдох нь их байдаг юм. Ингэж зугтсанаараа би арчаагvй биш харин ч ухаантай болохоо харуулж байгаа хэрэг. Анхаарал тавин уншсанд талархлаа.

No comments:

Post a Comment