Wednesday, March 14, 2007

Хэмжээ нь таарвал юм бvхэн сайхан

...
Хэт их жаргалын дунд
Хэсэгхэн зовлон бас амттай
... Р.Чойном

Юм бvхэн гэдгээс жишээ хэдийг дурдъя л даа. Жишээлбэл магтаал байна. Хvнд магтуулах сайхаан. Заримдаа бид хvнээр магтуулахын тулд, бусад хvмvvсээр сайнаар яриулахын тулд тeрсeн юм шиг л санагддаг. Бусад хvмvvсийн хувьд ямар байдгийг мэдэхгvй ч миний хувьд бол би магтуулах дуртай. Хvн намайг магтвал би тэрнээс нь маш их кайф, мeн илvv ихээр хичээх урам зоригийг авдаг. Хэмжээ нь хэтэрвэл юм бvхэн л хор уршигтай байдаг шvv дээ. Магтаал хэтэрвэл ямар хор уршиг vvсч болохыг тооцъё л доо. 1. Биеэ тоох, 2. Бусдыг vл ойшоох, 3. Магтуулахаар сайн хийдэг байсан зvйлээ хийж чадахаа болих ( нэгэнт би лаг юм чинь гээд хичээхээ болих) 4. … гээд тоочвол зeндee юм гарч ирэх байх л даа. Бас нэг жишээ бол PC game тоглох. Vvний давуу талуудыг бас тооцож vзвэл (миний бодлоор): 1. Цагаа зeв боловсон eнгeрvvлэх (PC тоглодог хvмvvс архи тамхи хэрэглэх нь бага байдаг). 2. Тухайн тоглож байгаа тоглоомоосоо хамааран хvний тeрeл бvрийн сэтгэхvйн чадварыг хeгжvvлдэг (Хурдан сэтгэх, орчныг мэдрэх, IQ сайтай болох г.м) 3. Найз нeхeдтэй болох(надад PC game тоглож байгаад найзалсан найзууд хэд хэд бий.) Энд бас л нeгee хэмжээ нь хэтэрвэл гэдэг асуудал тавигдана. PC game хэмжээ нь хэтэрвэл хэр их хор уршигтай болохыг хvн болгон л мэднэ шvv дээ. “Хамаг мeнгee дуусгачихлаа...” гэдгээс эхлээд л “Шар хадны эмнэлэгт хэвтэж гэнээ...” болтол vргэлжилнэ шvv дээ. Бас л нэг жишээ. Би ажилдаа маш сайн байлаа гэж бодъё. Хамаг цагаа ажилдаа зориулдаг байя л даа. Энэнд давуу талууд маш их бий. 1. Цалин eндeр авна. 2.Тушаал дэвшинэ. 3. Магтуулна, шагнуулна. 4. Амьдрал сайжрана. Тэгвэл миний бодлоор энэнд ч бас хор уршигтай зvйлvvд бий. Vvнд 1. Гэр бvлдээ тавих анхаарал багадсанаас vvсэх хор уршгууд ( ханьдаа халамж тавиагvйгээс болж нууц амрагтай болох, салах, vр хvvхэддээ анхаарал тавиагvйгээс болж буруу замаар орох, ээж аавынхаа ачийг хариулж чадалгvй eнгeрvvлчихээд хойноос нь харамсах. ...) 2. Гэр бvлгvй хvний хувьд бол гэрлэлт оройтож, eeрт тохирох хvнээ олоход хэцvv болох, бvр цаашилбал хvvхэд хэнзрэх (хи хи. Насаараа ганцаараа явж ч мэднэ) 3. Залуу насны аз жаргалыг мэдрэлгvй eнгeрeeх (шоу цэнгээн, амралт, ...) . Vvнээс гадна eшee зvйлvvд байгаа байх л даа. Бас нэг сонин нь хичээл, номыг хэт их хийх нь дэмий байна аа. Хvмvvс ярьдаг шvv дээ “Тэр номын цагаан солио тусч гэнээ” гээд л. Номны араас цухуйдаггvй хvн олон найз нeхeдтэй байх нь юу л бол. Энэ бvгдээс vзэхэд хэмжээ нь ихэдвэл юм болгон л хор уршигтай байгаа биз дээ. Хэмжээ багадахын хор уршигийг би хэлээд яаахав (тов тодорхой). Би их сонин тэнэг жишээнvvд авсан байна уу? Гэхдээ жишээндээ гол нь биш, юм бvхэн гэдэг нь чухал байгаа юм.

2 comments:

  1. Юм хэмжээ хязгаартай нь дээр шүү нээрээ. Чи авсан жишээнүүд гоё тохирсон байна.

    ReplyDelete
  2. Чиний бодол их зүгээр санагдлаа. Аливаа зүйл хэр хэмжээнээсээ хэтэрвэл үнэхээр хортой шүү. Гэхдээ зарим хүмүүс үүнийг ухаарахаасаа өмнө аль хэдийн хэмжээнээсээ хэтэрчихсэн байдаг нь харамсалтай. Аливаа зүйлийг хийхэд хэзээ ч оройтдоггүй гэж би боддог юм. Тиймээс хэр хэмжээ нь хэтэрсэн ч засах, залруулах боломж олон байна гэдэгт итгэж байна...

    ReplyDelete