Saturday, March 10, 2007

Монголчуудаа цаг барьж сурцгаая

Энэ бол монголчуудын том дутагдал гэдэгтэй та бvхэн санал нийлж байгаа байх. Цаг барьдаггvйгээс болж эдийн засгийн болон бусад хохирол тодорхой хэмжээгээр учирдаг шvv дээ. Жишээлбэл: КтМС-ийн 4-р курсийнхний шинэ жил болоход “Silence” Night club(нилээд том газар гэсэн)-д орсон. Тэр дотор 5-6 цаг байхаар тeлeвлeж мeнгee eгсeн байх (1 цаг нь их vнэтэй). Гэтэл хvмvvс цуглаж vйл ажиллагаа эхлэх гэсээр байтал 3 цаг нь eнгeрчихсeн шvv дээ. Vvнээс мэдээж монголчууд хоцордог гээд нэг цагийг хvмvvс цугларахад eнгeрнe гэж тооцоод арай эрт цаг хэлсэн гэж бодвол 2 цагийн мeнгийг бид зvгээр л ямар ч ашиггvйгээр “Silence” Night club-д eгчихлee гэсэн vг. Иймэрхvv зvйл баяр ёслолын vеээр бараг бvх албан байгууллага хvмvvст тохиолддог. Гэхдээ энэ бол маш жижиг жишээ шvv дээ. Цаашилбал хvмvvсийн хооронд vл ойлголцох байдал vvсч яваандаа маргаан ч болдог шvv дээ.
- Чи яачихваа.
- Харин жаахан ажил гараад…
- Оройтох байсан юм бол эртхэн хэлэхгvй яасан юм бэ
- Би яаж мэддэг юм гэнэтхэн л ажил гарчихлаа шvv дээ(vнэн хэрэгтээ худлаа шvv дээ)
- ………………..
Иймэрхvv яриа хvмvvсийн хооронд бараг байнга vvсдэг гэхэд хэлсдэхгvй дээ. Vнэн худлааг нь мэдэхгvй ч Германд бол цаг барьдаггvй хvнийг vздэггvй гэсэн(олны яриа ортой. Соёлтой орнууд бvгд тийм байдаг нь тодорхой). Мэдээж шvv дээ би их завгvй хvн байлаа гэхэд миний алтан цагнаас тэр хvн дэмий хороогоод байвал би л лав дуртай байхгvй ээ. Шууд хэлээд маргалдаж ч магадгvй. Манай гэр бvлд цаг барьдаггvй хvн нэг бий. Манай эгч л дээ. Би eмнeeс нь санаа зовоод байдаг юм. Хvмvvсийг яаж ингэж хvлээлгэдэг байна аа гэж. Гэхдээ цаад хvмvvс нь ч бас хvлээгээгvй eeрсдee хоцордог нь тодорхой л доо. Би эгчид хэлдэг: “Та жаахан цаг барьж сурмаар юм аа” гэж. Эгч болохоор “Би уул нь цаг барьдаг байсан чинь хvмvvсийг хvлээсээр байгаад хаширчихсан” гэж хариулдаг. Vнэндээ манай эгчийн зeв биз дээ. Хvмvvсийг дэмий хvлээж байхаар адилхан л хоцорж тэр хоорондоо бусад ажлаа амжуулсан нь дээр биз дээ. Ингэсээр байгаад монголд цаг барьдаг хvн маш ховор болчихсон. Би уул нь гайгvй цаг барьчихдаг юмсан. Даанч сvvлийн vед хvмvvсийг дуурайгаад байгаа л даа. Гэхдээ нэг хvн ч гэсэн цаг барьдаг байвал бусад нь дуурайх байх гэж найдаад хvмvvсийг дуурайхгvй байхаар шийдлээ. Тэгээд эцэст нь хэлэхэд ямар ч хvнд гэнэтийн ажил гарч болно. Хэрвээ тэгвэл аль болох бусдыгаа хvлээлгэхгvй байхыг бодож эртхэн хэлчихэж байвал зvгээр дээ. Одоо чинь бараг л хvн болгон Mobile хэрэглэдэг болчихлоо шvv дээ.

1 comment:

  1. Бага ангидаа байхдаа би хичээлээсээ 10 минут хоцрох гэж байна гэж (уг нь цагаа буруу харсан байсан юм) сургуульруугаа ухаан жолоогүй гүйж байгаад цасан дээр унаж гараа хөлдөөж байж билээ. Гэхдээ энэ байдал маань миний 7-р ангид орох хүртэл л үргэлжилсэн байх юм. Түүнээс хойш яасан юм бэ бүү мэд. Магадгүй шилжилтийн нас нь дайраад элдэв зүйлийг өөрөөр хардаг болсон юм байлгүй.

    Би монголчуудын цагаа барихгүй байгааг хариуцлагагүй байгаатай холбоотой гэж боддог. Цагаа зөв зохицуулж чадахгүй байгаа хүн өөрийгөө зөв авч явж чаддагүй. Нүүрэн дээрээ сайхан харагдаж байсан ч гэсэн цагаа зөв зохицуулж чадаагүйгээсээ болж өмнөх орой нь хичээлээ хийж нойргүй хонох дохиолдол олон байдаг байлаа.

    Харин одоо би үүнийг засрах гэж хичээж байгаа. Яаж ч хичээгээд би цагаасаа 10-20 минут хоцордог байлаа. Хичнээн хичээж яарсан багтахгүй багааг би мэдээд яарахаа болихоор шийдлээ. Зүгээр л гарахдаа бэлтгэж эхлэдэг байсан хугацаагаа 20 минутаар уртасгаж эхэлдэг болсон.

    Би нөгөө хүнээ хоцорч ирнэ гэдгийг мэдсэн ч гэсэн болзсон цагтаа очсон байхыг эрмэлздэг. Энэ нь би тэр хүнд эрт ирсэнээ харуулах гэсэн хэрэг биш, өөртөө хариуцлагатай хандах гэж хичээж байгаа минь тэр.

    Бага сага ахиц гарч байгаа шүү.

    ReplyDelete