Tuesday, July 10, 2007

Хожимдов

За ойрдоо онцын сонин үйл явдал болсонгүй блог дээрээ бичлэг нэмэлгүй нилээд удлаа. Сургуулиа төгсчихсөн чинь “ажил, гэр” гэсэн нэгэн хэвийн амьдралруу өөрийн эрхгүй орчих шиг л боллоо. Өглөө гэрээс гараад л ажилруугаа явна, тараад л гэрлүүгээ харина. Гэртээ хариад л ядарсан амьтан зурагт ч үзэж чадалгүй унтаад өгөх юм. Хэрэг алгаа. Цалин буувал тэр долоо хоногийнхоо баасан гаригт хөөрхөн “Friday night” хийнэ ээ бас. Тэр нь тэгээд нээх онц биш дээ. Задгай pub/ихэнхдээ Irish/-д сууж ганц хоёр пиво уугаад том том яриад л. Гэхдээ яах вэ тодорхой хэмжээнд стресс тайлдаг л байх. Заримдаа ажилд дэмий орсон юм шиг санагдаад байх юм. Таарсан халтвараа хийгээд, бурзайх үедээ бурзайгаад, хоосрох үедээ хоосроод эрх чөлөөтэй явмаар ч юм шиг. Гэхдээ юу ч чадахгүй байж тэгэж худлаа юм яриад ч яаахав дээ. Сая хальт гадуур гарахдаа айраг байхаар нь жаахныг аваад ууцан чинь толгой нэг л бишээ. Ядаж байхад шөнө унтаагүй /найз нартайгаа тоглож хоносон/. Дүү төгсөөд сургуульд оруулах гэж жаахан явав. Энэ сургуулиуд галзуурч байна аа. Нэг хүн бүртгэхэд л 3000 төг. Ядаж байхад ашиг олох гээд нэг хуваарь дээр хичнээн ч хүн бүртгээд байгаан бүү мэд. Новшроод тухайн хуваарь дээр яг хэдэн бүртгүүлээд байгааг хэлэхгүй нуугаад байгаан. Хүн чинь бас боломжоо харж бүртгүүлмээр байна шд. Тэр хавиар жаал нээрэвтэж явж байгаад яршиг гээд хаячихсан. Нэг охинтой дотно харьцаа үүсгэх санаатай сэтгэлээ илчлэв. Тэгсэн азгүй амьсгаа хоцорчихжээ. Нөгөө охин маань хүнтэй үерхэж үзэх гээд ангийнх нь хүүхэд гуйхаар нь зөвшөөрчихсөн гэнээ. “ Чи уул нь даруухан дажгүй залуу. Эртхэн хэлсэн бол болох л байлаа” гэдгийн. Тэр охинд таалагддаг байснаа мэдсэн чинь гоё ч юм шиг, хожимдсоноо бодохоор л тэнэг санагдаад байх юм. Би ер нь энэ тал дээр азгүй юм өө (хэ хэ). За за тэр ч яаахав. Жамаараа болох л биз дээ. Уул нь үерхсэн бол сайн болох магадлалтай сайхан сэтгэлтэй охин шиг санагддаг. Би ер нь хөөрхөн царайтай гэхээсээ илүү хөөрхөн ааштай охинд илүү татагдаад байдийн. Тэр нь ч зөв байх дөө. “Царайны сайхнаар цай сүүлэхгүй” гэдэг шүү дээ. Гэхдээ ер нь монголд болохоор хөөрхөн охид нь илүү сайхан сэтгэлтэй юм шиг байдийн. Хөөрхөн охидууд илүү цэмцгэр, боловсон яриатай, биеэ гоё авч явдаг юм шиг санагдаад байгаан. Царай гэж авах юмгүй байжийж, яриа нь гэж хүн аймар, дээр нь ааш муутай, архи, тамхи хэрэглэдэг хайш яааш охидууд олон байх юм байна шд. Тэгээд борлогдохгүй юм байжийж их зантай гэж жигтэйхэн. Гадаадын баян агаа нарыг бараадах санаатай. Явбал явна л биз. Тэр архи тамхин дээр их тэнэгтэнээ. Тар нар яагаад татдын гэхээр банди нар татаж байхад яагаад бид нар татаж болдоггүй юм гэж тэнэгтэхийн. Мөн зөв юмаараа мануустай барьцах юм даа. Нээх гоё охин тамхи татцан зогсож байхаар л урамгүй шүү. Нээрээ манай эгчийн нэг найз нь нэг хужаа нөхрийг дагаад урагшаа явцан. Тэрэндээ аймар итгэцэн сайн хүн намайг яах ч гүй гээд зөрүүдэлсээр байгаад явчихсан. Эгч найз нартайгаа ятгаад ятгаад бараагүй алдаад явуулцан гэсэн. Жил гаруй цуг амьдарч байгаад явсан. Цаадуул чинь муу санаатай шд. Дээр нь их тэвчээртэй байх. Энд хичнээн удаан ч хамаагүй тэвчиж сайн хүний дүр гаргаж байгаад нутагтаа очоод жинхэнэ зангаа гаргаж мэдэх л хүмүүс хужаа нар. Одоо сураггүй л байна. Тэнд очоод юу ч болж байгаа юм билээ хэн мэдлээ. Аваачиж янхан болгосон, эрхтнийг нь зарсан энэ тэр гээд эвгүй юм их л дуулдах юм байна шд. Уул нь хөөрхөн эгч байсан шд. Бацаан байхдаа сайн л байлаа(хэхэ). За за хаа хамаагүй юм баахан хольж бичсэнд уучлаарай. Яаа нөгөө айраг үйлчилж байх шиг байна гэдэс нэг л эвгүй болоод явчлаа шүү (хэхэ).

7 comments:

  1. Сайн юм бол "хоцорцон" гээд алдаад явуулчихдаа яадаг юм. Цаад найзтайгаа даамжраагүй дээр нь өөрийн болго. "Сайхан хайр гэж байдаг юм, эргэж хэзээ ч олддоггүй юм" гэсэн /гэсэн утгатай/ үгийг Гүрбазар ах хэлсэн шиг санагдана. Хэдэн жилийн дараа амаа барих болно шүү.
    Цаад охин чинь чамайг харж явдаг байсан гээд байхад... Тэр залуутайгаа "зүгээр л хүнтэй үерхэж үзэх гээд" гэсэн байна ш дээ. Энэ тэнэг алхмаас нь хөөрхий охиныг татаж ав.
    Ах настай хүн зөвлөж байна шүү, нөхөөр.

    ReplyDelete
  2. Амарсайхан ахад: Баярлалаа зөвлөгөө өгсөнд. Харин яахаа сайн мэдэхгүй л байна. Хүмүүсийн хооронд орж салгасан муу хүн болчих гээд байна шд хэхэ. Гэхдээ гол учир нь энэнд ч байгаа юм биш л дээ. Нөгөө охин маань тэгэж хэлсэн хэрнээ найз залуугаасаа салах бодолгүй байгаа юм шиг санагдаад л.

    ReplyDelete
  3. Солонгос кино сайн үзэж бай. Тэрэн дээр чинь яаж хүний хүнийг өөрийнх болгох талаар бүхэл бүтэн хичээл явдаг юм. :P Сайхан царайтай хүн сайхан санаатай байдаг гэж шууд аксиом гаргах хаашаа ч юм, гэхдээ ер нь үнэн байх шүү. Энэ нэг л зэвүүн царайтай нөхөр байна, дотор гэж авах юмгүй байх гэж хүмүүс яриад байдаг нь ортой юм шиг байдаг юм.

    ReplyDelete
  4. муланка-д: Би ч хааяа Солонгос кино үздэг л дээ. Тэдний кинонууд амьдралаас арай хол юм шиг санагдаад байдгийн шд. Гэхдээ тэндэх амьдралтайгаа таардаг л байх л даа.

    ReplyDelete
  5. тэр охин чинийх болсон ч болоогүй ч амьдарна гэдгийг үзүүлээд өг. шууд очоод шууд хэл хөгшөөн. үзкү юү юу ч гэсэн. амжилт амжилт.

    ReplyDelete
  6. sain u? amraa ahiin zuwludug unen shuu.

    ReplyDelete
  7. Ккк. Одоо бодоход чи тэр үед өмдөндөө явуулсан байхаа. Яг өмдөндөө үзэж тарчаад надтай таарсан ч билүү Хахаха

    ReplyDelete