Намайг урьдчилсан хамгаалалтанд орохоос гуравхан хоногийн өмнө хамаатны дүү маань нас барсан. Хэдий удаан өвдөөд хэзээ мөдгүй болчихсон гэдгийг нь мэдэж байсан ч яг “ Өнгөрчихлөө” гэсэн мессеж ирэхээр үнэхээр хүнд байдаг юм байна лээ. Би ажил дээрээ сууж байсан, олон хүнээс нулимсаа нууж жаахан уйлсан. Яагаад гэвэл тэр ойрын хамаатнаас гадна, манайд байнга ирдэг байсан. Бид нар дандаа эрхлүүлдэг болохоор их дасал болсон байсан л даа. Тэр 2 жил өвдөж байгаад нас барсан. Дөрөвхөн настай байхдаа өвдөж эхэлсэн юм. Ямар нь мэдэгдэхгүй, юунаас болсон нь үл мэдэгдэх цусны өвчнөөр өвдсөн. Бүтэн хоёр жил эмнэлэгт хэвтсэн. Хааяа гайгүй үед нь л эмнэлгээс гаргахаас биш бусад үед бол байнга л эмнэлэгт байдаг байсан. Эмнэлгээс гарах үедээ ихэнхдээ манайд ирж хэд хонодог байлаа. Бяцхан биендээ дэндүү ихэдсэн зовлонг энэ хоёр жилийн хугацаанд амссан даа хөөрхий. Эм, тариагаар л аргацаасаар байж хоёр жил амьдруулсан байх. Өдөр болгон химийн хүчтэй тариа хийлгэнэ, дээр нь нугасны ус авахуулаж гэдгийг бараг л дасал болтлоо хийлгэсэн. Эрүүл байхдаа хичнээн сэргэлэн, хүмүүсийн эгдүүг хүргэсэн охин байсан гэж санана. Ой тогтоомж их сайтай хүүхэд байсан боловч химийн тарианаас болж бараг нэг сурсан юмаа минут болохгүй мартдаг болчихсон байсан. Химийн тариа хийх үед нь бүх үс нь уначихдаг гэсэн. Тэгээд тариагаа түр завсарласан үед жаахан ургаж байгаад тэгээд хийгээд эхлэхээр нь дахиад л уначихдаг гэсэн. Хараа нь маш муудсан, тэр жаахан охин зузаан шил зүүнэ гээд боддоо. Жаахан юм байж их ухаантай байсан. Ноднин жил би наадам үзэхээр Багануур орсон. Тэгэхэд манай гэрт талийгаач маань ээжтэйгээ байсан юм. Наадмын орой би хэсэг хүмүүст зодуулаад, маргааш нь босч чадахгүй орондоо хэвтэж байлаа л даа. Тэгэхэд ээжтэйгээ айлд байж байгаад айлын хүнд “Ээж бид хоёр явлаа. Агаа маань муу хүмүүст зодуулчаад босч чадахгүй хэвтэж байгаа. Ганцаараа айж байгаа байх. Бушуухан очиж хоол хийж өгөхгүй бол болохгүй” гэсэн байгаа юм даа. Надад их сайн байж билээ. Эцэг нь гэж хүний үнэргүй амьтан, эрүүл байхад нь эрхлүүлэхээс өөр юм мэддэггүй байсан. Өвдөөд удаагүй байхад нь тэвчээр алдсан уу яаасан ээжтэй нь хаяад явсан. Ганц ч удаа эргэж ирээгүйг нь бодохоор муу новшийг таардаг юм бол хэвтэрт ортол нь зодмоор санагддагийн. Хүүхэд л юм хойно эмнэлэгт байхдаа аавыгаа их л хардаг байсан бололтой. Ээж нь аавыгаа санаж уйлахаар нь загнадаг байсан болохоор, нууж уйлдаг байсныг нь ээж нь сүүлд нь мэдсэн гэсэн. Цуг хэвтдэг хүүхэд нь чи яагаад уйлаад байдгийн гэхэд нь “би аавыгаа санаад л уйлаад байдгийн. Ээж загнадаг болохоор би нууж уйлдгийн” гэсэн гэж нөгөө хүүхэд сүүлд нь ярьсан. Үүнийг сонссон эх хүнд ямар хүнд байсан нь ойлгомжтой. Хүн нас барах гэж байгаагаа мэддэг гэсэн үнэн байхаа. Юу ч идэхгүй байсан байж, өнгөрөхийнхөө өмнөх өдөр “тараг ууя” гэсэн, ер нь л их сонин байсан гэж ээж нь ярьсан. Яг амьсгаа хураахын өмнө өөрт нь залгасан дусал, энэ тэр бүх юмыг өөрөө салгаад хаячихсан гэсэн. Сонин байгаа биз. Энүүхэн ойрхон “эх нялхас”-т байсаар байхад нь зав гаргаж очиж чадахгүй байсаар байгаад өнгөрүүлчихсөн болохоор надад их хэцүү байдаг. Одоо бодоход харамсмаар, 2-хон цагийн зав гаргаад яваад очиход болох л байсан шд. Тэр байтугай л дэмий юманд зав гаргадаг байсан байжийж гэж бодохоор л... Хүн гэдэг өнгөрсөн хойно нь харамсах юм даа. Нас барахад нь ч очиж чадаагүй. Яг тэр үед ажил дээрээ байсан. Ажлаас чөлөө аваад очиж болох байсан ч би сургууль дээр шалгалт өгөх ёстой байсан болохоор л тэгээд очиж чадаагүй. Нас барсан өдөр нь л шууд шарилыг нь Багануур авч яваад тэндээс ажил явдлыг нь гаргасан болохоор би мөн л очиж чадаагүй. Яагаад гэхээр би диплом хамгаалах гээд нойргүй хонож байсан үе болохоор. Би ч хувиа хичээсэн муу хүн юм даа. Одоо ээжийнх нь царайг яаж харахаа мэдэхгүй л байна даа. Энэ бүхнийг яагаад бичих болсон гэхээр би Амьдрах хүслэн блогийг саяхан уншсан. Би тэр хөөрхөн дүүгээ юу ч хийж чадалгүй өнгөрүүлчихсэн. Батзаяа охины эгчийнх нь хийж байгаа шиг зүйлийг би хийх боломжтой байсан ч яагаад хийгээгүй юм болоо. Миний хийж чадаагүй зүйлүүдийг хийж байгаа гэр бүл, миний гаргаж чадахааргүй их тэвчээрийг гаргаж байгаа тэр охинд би тусалмаар байна. Надтай адил та бүхнийг ч тэр охинд бага ч болсон тус хүргээсэй гэж хүсч байна. “Олны хүч - оломгүй далай” гэдэг тэр эдгэх байхаа.
Sunday, June 24, 2007
Хөөрхий дүү минь
Friday, June 22, 2007
Бид түүнд туслаж чадна
Амьдрал зарим талдаа хатуу, тэр дундаа өвчиндөө шаналан эмнэлэгийн тааз ширтэн хэвтэх Батзаяа охины хувьд бүүр ч хатуу санагдана.
Түүний бичсэн захидлын хэсгээс
“Надад заяасан энэ амьдралдаа би маш их хайртай. Амьдралаа хайрладаг шиг яг тийм ихээр би өвчнийг үзэн яддаг. Өвдөх өвчингүй амьдралыг сэрүүн үедээ мөрөөдөж, унтах нойрондоо зүүдэлдэг над шиг хүн энэ хорвоод дахиад битгий төрөөсэй билээ…… Үеийн хүүхдүүд инээж хөхөрч, гүйж харайж, сурч боловсорч байхад би гэдэг хүн хэвтэж, өвдөж, уйлахаас өөр юу ч хийж чаддаггүй. Энэ байдалдаа би үнэхээр их харамсч гутардаг ……..Гэвч энэ муухай өвчнөөс болж үеийн найзууд маань конкурс өгч байхад би гэдэг хүн эмнэлэгт тааз ширтээд хэвтэж байхдаа үнэхээр их гутарч байсан. Яг энэ цагаас эхлээд өдийг хүртэл энэ бүхнийг дэр хөнжил хоёртойгоо нулимсаараа хуваалцсаар л ирсэн ….. “ гэжээ.
Тиймээ ид цэцэглэж явах залуу насаа аймшигт өвчний шаналлын харанхуй ертөнцд, эмнэлэгийн оронд дээр өнгөрүүлнэ гэдэг хэцүү хэрэг.
Б.Батзаяа охины хувьд одоо 20 настай. Түүний өвчний онош нь Батзаяа охины эгчийнх нь хөтлөн явуулдаг Амьдрах Хүслэн блогт бичсэнээр хоолойны ангина үе мөчиндөө орсон гэж гарсан байна. Энэ онош тогтоогдсоноос хойш 3 жил өнгөрсөн бөгөөд одоо хэвтэрт орж эмнэлэгээс салах аргагүй болтлоо хүндэрчээ.
Амьдрах хүслээр дүүрэн дүүгийнхээ шаналалыг харж тэсгэл алдсан эгч нь одоо түүнийг гадаад орнуудын сайн эмнэлэгт аваачиж эмчлүүлэхээр олноос тусламж хүсч байгаа юм. Түүний бичсэнээр гадаадын нэг эмнэлэгээс Б.Батзаяа дүүг нь эмчлэж болох талаар нааштай хариу ирсэн бөгөөд эмчилгээний зардалд наад зах нь 10,000 ам.доллар шаардлагатай байгаа юм байна. Ингээд дүүгийнхээ эмчилгээний төлбөрийг цуглуулах найдлагаар тэрээр Lovelife.delhii.net буюу Амьдрах Хүслэн гэх блог хөтлөж байгаа юм.
“Олны хүч оломгүй далай” гэдэг ардын зүйр үг бий. Иймд Бүгдээрээ.мн -ийн уншигчдаа Б.Батзаяа охинд амьдрах итгэл хайрлацгаая!
Батзаяа охинд туслах Хандивын Данс:Зоос Банк Баяраагийн Батзаяа
Дансны Дугаар: 2413197095 /төгрөг/ 2413202777 /валют
Мөн та Lovelife.delhii.net блогт орж тэнд байрлуулсан сурталчилгааны линкүүдэд аль болох олон удаа нэвтэрч тус болоорой.
Бичлэгийн эх сурвалж: http://www.bugdeeree.mn/
Бид Батзаяа охинд туслаж чадна. Бидний хийх өчүүхэн бага үйлдэл түүнд тус болж чадна. Тиймээс та доорхи санамжуудыг уншаарай.
Та бидний тус болж чадах зүйлс:
1. Хэрвээ та блог хөтөлдөг бол мөн ямар нэгэн сайтад админ хийдэг бол энэ бичлэгийг тэр чигээр нь өөрийн сайт болон блогтоо оруулаарай. Мөн өөрөө бичсэн ч болно.
2. www.lovelife.delhii.net блогруу орж зүүн гар талд байрлах google-ийн линкэн дээр дарах. Үүнд: Хэрвээ та Firefox-ийг ашигладаг бол дээрхи линкэн дээр Ctrl товчний хослолтой Internet Explorer ашигладаг бол Shift товчний хослолтойгоор Click хийвэл маш богино хугацаанд олон click хийх боломжтой. (Ctrl болон Shift товчний хослол нь дахин ачаалахгүйгээр шинэ цонх юмуу табд нээдэг учираас back хийж цаг алдахгүй эргээд цонхуудыг хаахад маш бага хугацаа зарцуулдаг давуу талтай)
3. Мөн энэ тухай мэдээллийг өөрийн yahoo, msn мессенжирт байрлах бүх хүмүүст тараах (yahoo мессенжирийнхээ групп дээр нь маусний баруун товчийг дараад Send Instant Message to All in Group гэсэн дээр дараад гарч ирэх цонхонд өөрийн уриалгыг бичиж явуулна. Жишээ текст: [… Амьдрах хүслээр дүүрэн яваа 20 хон настай Батзаяа охинд гараа сунган тусалцгаая. Тэрээр хоолойны ангина үе мөчиндөө орсон гэсэн оноштойгоор эхэлсэн бөгөөд одоогоор хэвтэрт орсон монгол эмчилэгдэх болмжгүй болсон учираас гадаадад очиж эмчлүүлэх юм байна. Хандивийн данс: Зоос БанкMNT - 241319 7095,USD - 241320 2777,Хүлээн авагчийн нэр: Баяраагийн Батзаяа. Бид түүнд туслаж чаднаа. Та заавал хандив өгөхгүйгээр www.lovelife.delhii.net блогруу орсноор бид тус болж чадах болно. Цааш нь дамжуулна уу … …] дээрхи жишээ тестийг хуулж аваад дамжуулж туслана уу) мөн yahoo мессенжирийн Status хэсэг www.lovelife.delhii.net гэсэн линкийг гаргах (Yahoo Messenger-ийн Messenger цэсрүү ороод My Status гэсэнлүү ороод New Status Message … гэсэн дээр дарна тэгээд гарч ирэх цонхон дээр өөрийн уриалгыг бичээд зай аваад www.lovelife.delhii.net гэсэх хаягыг бичиж өгнө. Жишээлбэл: Batzaya ohind tusaltgaaya www.lovelife.delhii.net) Жич: латин галигаар бичихгүй бол yahoo messenger-ийн зарим хувилбар монголоор бичисэн текстийг танихгүй арзайх магдлалтай.
4. Өөрсдийн тань мэдэх хүнээр дамжуулан телелвиз, FM радио, сонин сэтгүүл болон хэвлэл мэдээлийн хэрэгслээр гаргах. Том компаниудад хандив өргөх санал тавих зэрэгээр
5. Хамгын эцэст нь та боломжоороо хандив өргөх.
За за нэг ийм байна. Та дээрхи аргуудаас аль чадахаа хийгээрэй. Таньд амжилт хүсэе. Та дээрхи бичлэгийг өөрийн блог болон сайтдаа шууд хуулан байрлуулах бүрэн боломжтой.
Tuesday, June 12, 2007
Өнөөдөр их сонин өдөр байлаа шүү
Өдөр чухам юу болов? Би нэг л итгэж өгөхгүй л байна. Өглөөхөн энгийн хувцастай ажил дээрээ ажлаа хийгээд сууж байсан хүн өдөр нь костьюм пиджактай дипломоо хамгаалчихсан бөөн баяр тойрхоо зуруулаад явж байдаг байна шд. Ингэлээ л дээ би дипломынхоо урьдчилсан хамгаалалтан дээр тааруухан оноо авсан хоёр тэнэг багшаас болж. Өөдгүй гарууд чинь хүний хийсэн юмыг олны өмнө аймар доош нь хийдэг байна шд мэдэхгүй байжийж. Чиний наад хийсэн юм чинь төслийн хэмжээнд ч хүрэхгүй юм байна гэж хийдэг юм даа. Би төсөл хамгаалж байсан төсөл дээр хэр юм хийдгийг эрх биш мэднэ шд. Харин ч төслөө 100 хамгаалсан болохоор хангалттай мэдэж байна даг. Тэгэж тэнэгтээд хүн хийсэн юмаа тайлбарлах гэхээр цаг чинь дууссан гар наадах чинь биш байна гээд хөөдөг байна шд. Надад 20 оноо тавьхаас 7 оноо тавьсан гээд боддоо. Нөгөө хоёр багш нь огт оноо тавиагүй гэсэн өөдгүй гарууд. Би тэгээд диплом дээр зүгээр л нэг хэний ч мэдэх улиг болсон цалин, борлуулалт, ирц бүртгэл, номын сангийн бүртгэл энэ тэр гэсэн бүртгэлийн систем л хийвэл зүгээр юм байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Угаасаа би иймэрхүү бүртгэлийн системийг долоо хоног суухад л яааядаа гэсэн програм хийчих л юм чинь (муухай онгирсон). Тэгээд жинхэнэ хамгаалалтандаа орохгүй байхаар шийдсэн л дээ. Угаасаа урьдчилсан дээр 7 хон оноо авчаад яаж жинхэнэ дээрээс 30-аас 18 (18 авбал 74 болж тэнцэх учиртай) авах вэ дээ гэж бодоод хаячихсан байсан. Сайхан бодох санах юмгүй ажлаа хийгээд л, саяны хагасайнд бүүр бүтэн өдөржин Dota-дсан. Өчигдөр орой хүртэл дотадаал сууж байлаа шд. Тэгсэн гэнэтхэн өнөө өглөө ажил дээрээ сууж байтал манай найз Тулгаа (банхар) мессенжерт орж ирээд чи дипломоо хамгаалахгүй наанаа юу хийж сууж байгаан гэдгийм байна. Аан найз нь орохоо больцоон гэсэн чинь чи юу ярьж байгаан орооч багш нар нь гайгүй байна лээ дандаа гадны хүмүүс, манайхаас ганцхан чери багш л байна, чери угаасаа оюутнуудаа балешклаад л сууж байна лээ гэдгийн. Тэгэхээр нь л нээрээ орчмоор ч юм шиг санагдаад л хийж байсан юмнуудаа цуглуулаад сууж байтал Тулгаа залгаад чи энүүгээр ирээд хөгшинийхөө notebook-ийг аваад яв гэлээ. Бушуухан гараад л такси бариад явж очоод notebook-ийг нь аваад л гараад тууцан. Ядаж байхад энгийн хувцастай болохоор гэрээрээ орж бушуухан гонжоо өмсөөд яваад очсон чинь чери “ чиний ээлж өнгөрцөн. Одоо орж болохгүй байх аа” гэхээр нь гуйгаад байсан чинь “за чи юу ч гэсэн сэмхэн ороод хойно нь суучих” гэдгийм байна. Орж байсан чинь Батзолбоо багш сууж байхаар нь жаахан айсан л даа. Гэтэл харин ч эсрэгээрээ Золбоо багш үнэхээр гоё байсан. Намайг орж ирэнгүүт Батдэлгэр хүрээд ирсэн үү? Одоо энэ Рагчаабазарын дараа хамгаална шүү гэсэн. Ёо ёстой дотор уужраад л явчихсан. Тэгээд л бушуухан юм аа бэлдээд л сууж байсан чинь Золбоо багш Батдэлгэр арай болоогүй байна уу? Тэгвэл чи энэ хэний дараа хамгаалчих гээд л хэд хэдэн хүнийг урдуур маань оруулж надад жаахан ч гэсэн юм нэмэх цаг өгсөн. Надад ёстой гоё тусалсан шүү. Хамгаалж байхад хүртэл миний юмыг бусад хүмүүст миний өмнөөс тайлбарлаж өгөөд л бараг л намайг аваад гарчихсан шүү. Багшдаа үнэхээр баярласан. Би тэгээд нэг юм 26 оноо авч өнөөдөр дипломоо амжилттай хамгаалав. Би тийм муу юм хийчээд мяа оноо авсан юм биш л дээ. Олон хүн хэрэглэхээр юм хийсэн, бас ч нийлээд ажиллагаа орсон ажил болсон л доо. За тэр ч яахав одоо өнгөрсөн бүх юм финиш болсон болохоор одоо сайхан тэмдэглэж шоудах л үлдсэн. Даанч данс нойл заасан болохоор хорин болж цалин буухыг хүлээхээс өөр аргагүй боллоо. Today их сонин өдөр байлаа шүү. Манай найз нар “чи Солонгос кинонд тоглож байгаа юмуу хаашаа ийн ирэхгүй гэж байснаа яг хамгаалалт болж байхад гэнэт дундуур нь хүрээд ирдэг” гээд л инээлдээд байсан. Бүх ачаа байхгүй болчихсон сэтгэл нэг л сайхан байна шүү. Одоо ч найз охинтой болох л үлдлээ дээ гэж ... хихи...