Sunday, September 23, 2007

Хар дарсан зүүд

Дотор нээх сонин болоод 10 жилд сурч байсан үе санаанд ороод байна. Одоо бодоход хүмүүсийн хажууд гайгүй ч гэсэн өөрийнхөө хувьд уйлмаар амьдралыг туулсан юм шиг санагдаж байна. Намайг жаахан байхад манайх айл шиг л айл байлаа. Би ч хүүхдүүдийн эдэлдэг болгоныг л бараг эдэлдэг байлаа. Компьютер тоглоом унадаг дугуй гэх мэт. Энэ талаар би “Үгүй” бичлэгтээ бичиж байсан. Одоо санаж байгаагаар 3-р анги хүртлээ би амьдралдаа сэтгэл хангалуун байдаг байжээ. Манай ээжийн талын хамаатан саднууд бүгд хөдөөний улсууд байдаг байлаа. Одоо ихэнх нь төврүү орцгоосон. Зан сайтай айлд хүн болгон цуглана, замаг сайтай нууранд шувуу бүхэн цуглана гэгчээр манайхаар хүний хөл тасрахаа больж эхэллээ. Манайх ам бүл 7 уулаа, дээр нь хамаатны хүмүүсээс дор хаяж 3 хүн манайд байнга амьдардаг. 10 болон түүнээс дээш хүнийг ганцхан муу ээж маань тэжээдэг байлаа. Үүнээс болоод мөнгө хүрэхээ байж амьдрал хэцүү болж эхэлсэн. Өрөнд орж ээж маань цалингаа аваад л өрөнд өгчихдөг байлаа. Бид их өлсдөг байлаа. Аргагүй шүү дээ. Орой л хоол идээд маргааш орой хүртэл хоосон явдаг байсан юм чинь. Ээж маань яаж ийгээд л хоосон хонуулдаггүй байлаа. Би нэг өдөр биеийн тамирын хичээл дээр ухаан алдаж унах дөхсөн шүү. Бүтэн цаг дэглүүлчихсэн чинь толгой эргээд л гуйваад явчихсан. Хэрвээ тэгэхэд би унасан бол насны онигоо болох байсан байхдаа. Ээж бага дүүг маань төрүүлж ажлаа хийхээ больсон. Харин аав маань ажил хийдэг болсон. Яах вэ боломжийн байдаг байлаа. “Үгүй” гэж хэлж чаддаггүйгээсээ болж аав маань архинд орж амьдрал бүүр новш болж эхэлсэн. Шөнө болгон аав согтуу ирж, тэгээд бас зүгээр байхгүй хүүхдүүд дундаасаа зөвхөн намайг л дуудаж босгоод дарамталдаг байлаа. “Чи айлын ганц эрэгтэй хүүхэд. Чи хатуу чанга хүн болох ёстой. Чи эгчийнхээ үгнээс гарах ёсгүй” гэх мэтийн үлэг болсон сургаалиа намайг номхон зогсоож байгаад л айлддаг байлаа. Шалихгүй ч гэсэн гэр бүлийн хүчирхийлэл байсан юм байна одоо бодоход. Би бүр их сонин сонин юм боддог байлаа. Би аавын хүүхэд биш байх, болдог бол ээжээс асуучих юмсан гэх мэтийн гажиг юмнуудыг их боддог байсан. Бас заримдаа бүүр амиа хоролчмоор ч санагддаг үе байсан. Архи хүнийг жинхэнэ новш болгох юм даа. Эрүүлдээ манай аав шиг сайн хүн байхгүй юм шиг санагддаг. Гэтэл архи гээч хүнийг тийм өөр болгох юм даа. Аавыг орой эрүүл ирүүлээч гээч би бараг өдөр болгон залбирдаг байлаа. Надад тэр үед 10 төг ч мөнгө байлаа. Аавын ажил дээрээс аавын найз нартайгаа хоосолж хаясан архины шилийг нь цуглуулж тушаагаад хоолтой хонодог байлаа. Даахгүй нохой булуу хураана гэгчээр аав маань юм хийнээ гээл хэрэгтэй хэрэггүй новш их цуглуулна. Тэрнээс нь би трансформатор энэ тэрийнх нь зэсийг нь ялгаж аваад тушаачихдаг байлаа. Дараа нь загнуулнаа. Гэхдээ яаахав дээ ямар өлсөж үхэлтэй биш. Яаж би хулгайч болчоогүй юм. Тийм хэцүү амьдарч байсан байж би нэг ч удаа хүний юмыг зөвшөөрөлгүй авч байгаагүй юм шүү. Гэхдээ аавыг маань муу хүн гэж битгий бодоорой. Бид нарт маш их хайртай, магадгүй бидний нэгэнд нь золгүй явдал тохиолдлоо гэхэд дагаад үхчихэж ч мэдэх бид нарт маш их хайртай бас их эмзэгхэн хүн л дээ. Архи уухаараа л хүн биш. Ашгүй хүн гэдэг өсөх нь сайхан юм даа. Би ч том болсон аав ч номхон зогсоохоо больсон. Харин эсрэгээрээ би аавыг согтуу ирэхээр нь дарамталдаг болж эхэллээ. Аав маань ч хариугүй жаахан биетэй юм даа. 9-р ангид байхад би бүүр тэвчээр алдраад аавыг зодчихсон. Архи уулаа гэж бас бид нарыг тэжээж чадахгүй юм бол яах гэж төрүүлсэн юм бэ гэж. Тэр үедээ их зөв юм хийсэн юм шиг санагдаж байсан ч би тэрэндээ их харамсдаг. Бид нарыг тэжээх гээл хоол унд муутай ядарч турсан аавыгаа тэгэж зодсондоо маш их харамсдаг. Тэр үеийн амьдралыг бодохоор хар дарсан зүүд шиг л санагдаж байна. Сая бичиж байхад хоолой зангираад дотор сонин болж байна шүү. Би 10 жилдээ охинтой үерхэж үзээгүй. Онгирч байгаа юм биш л дээ надад хааяа охиноос захиа ирдэг л байлаа. Би идэх хоолоо яаая гэж байж юун найз охин энэ тэр вэ. Хэцүү биз дээ. Гэхдээ тэр үеийн сайхан дурсамжтай зүйлүүд ч бий. 10 жил ч гоё шүү хэхэ. Гэхдээ элэг бүтэн, эрүүл саруул өссөндөө хамгаас их баярлах юм даа. Одоо ч амьдрал сайжраад сүйд болсон юм байхгүй л дээ. Гэхдээ ямар ч байсан өлсгөлөн гэдэстэй уранхай хувцастай явахгүй л байна. Гэнэт яагаад багын дурсамж санаанд орвоо гэхээр би юмны үнэ хэт нэмэгдсэн талаар бодож байгаад л энэ нэмэгдэлт тэр үед болсон бол яах байсан болоо гэж гэнэт бодчихсон. Нээрээ л тэр үед ингэж нэмэгдсэн бол яах байсан юм болоо. Одоо миний тэр үеийнх шиг амьдралтай хүмүүст энэ үнийн хөөрөгдөл яаж тусч байгаа болоо. Бодохоос аймар. Ерөөсөө бодохгүй ээ. Стресст орохын нэмэр… Өө нээрээ намайг таньдаг хүмүүс миний энэ бичлэгийг уншсаныхаа дараа надтай харьцдаг харьцаагаа өөрчлөхгүй байхыг хүсье. Би ийм амьдралтай гэдгээ байнга л нуудаг байсан. Хоол хүнсний юмгүй болчоод л найзаасаа мөнгө гуйхдаа “Найздаа мөнгө зээлээч. Найзын төрсөн өдөр болчоод” ч гэдэг юм уу шал худлаа хэлж зээлнэ. Хэн ч байсан тэгэх л байх л даа. Би тэр үед хэнтэй ч зовлонгоо хуваалцаж байгаагүй. Гэнэт бичмээр санагдаад л биччихлээ. Ойлгоно биз дээ.

13 comments:

  1. Чиний блогыг өнөөдөр л олж уншлаа. Цэгцтэй сайхан бичдэг юм байна. Хүнд ээж, ааваас эрхэм юм үгүй гэдэг шүү дээ. Эцэг эхий алдааг хүү нь уучилах л ҮҮРЭГ-тэй байх даа. Гэхдээ тэр үед нийгэм тэрчигээрээ нэг тиймэрхүү болчихсон шүү дээ.

    ReplyDelete
  2. Надтай төстэй л амьдрал үзэж дээ.Гэхдээ нь ялгаа манай аав байхгүй ээж минь ганцаараа 3 хүүхэд тэр хэцүү үед чинь өсгөсөн юм даа.
    Энэ бичлэгийн төгсгөл таалагдсангүй ийм амьдралыг нуулаа гээд чамд тэр үед арай дээр санагддаг байсан байх гэхдээ шударгаар хэлэх ёстой найз нөхөд чинь үүнийг ойлгодог л байх хэрэгтэй тийм л хүнийг олж нөхөрлөх.Бас таньдаг хүмүүс уншаад харьцаагаа өөрчлөвөө гэсэн байх юм.Чи тэрнээс юунаас айж байгаан шал хэрэггүй асуудал хүн хүний амьдралыг яаж ч чадахгүй өнгөрснийг мэдээ л биз.Аа харин тийм өөрчлөлт мэдрэгдвэл тэр хүн чинь хөгийн хүн байна гээд чи дүгнэлтээ хийх хэрэгтэй.За за эмх цэгцгүй бахан бурчлаа гэхдээ миний бодол шүү сорри.

    ReplyDelete
  3. Тийм ч амар биш амьдрал туулжээ. Гэлээ гээд замаа алдчихалгүй өдий зэрэгтэй хүн болсонд чинь баярлаж байна. Харин тэр төгсгөлд нь хэлсэн үг чинь жоохон тиймхэн санагдлаа. Чамайг хэн ч байсан зангаа хувиргадаггүй тэр хүмүүс л чиний жинхэнэ найзууд байдаг. Хэн нэгэн хүнийг зангаа хувиргалаа гээд араас нь харамсаж суух утгагүй. Цаад хүн чинь өөрийгөө үнэндээ хэн бэ гэдгийг л харуулж байгаа хэрэг.

    ReplyDelete
  4. Hun yu geh bol gej sanaa zovoh hereggui yum shigee. Ene bol chinii l amidral. Amidralaasaa, aav eejeesee ichih yamar ch shaardlaga baihgui.

    ReplyDelete
  5. Minii amidral bas l ih yaduu baisan, gehdee aav eej maani ali ali ni amidraliin toloo zutgesen, hediigeer buh yum elbeg baigaagui ch buur ch ih yaduu baigaagui. Ed material baihgui ger buliin saihan uur amisgal haluun dulaan setgel zutgel baidagt bi bayarlaj baidag. Bidnii ueiinhend iimerhuu amidral tuulj baigaa tuulsan humuus olon baihaa, bid neg talaar tsag ueiin zolios gemeer yumuu da, hogjiltei orond humuus ni baigaa yumaa unelj medehgui zovj baigaagaa gaihaj baihad, yaduu orond dutuu gachuugiin zovlon nerveh yum da.
    Bi yaduu hetsuu uedee dashbalbarin tenger shig bai gedeg shulgiig unshihaar amidral ongotei ireedui itgeltei haragddag baisan, odoo ch gesen zarim setgeleer unasan uedee saihan nom mundag humuusiin amidraliin tuhai unshdag. Amidral zovhon ed zuil bish (gehdee hichneen ih nolootei bdgiig yaduu bhad oilgodog) bolohoor ireedui sain saihniig avchirna gedegt itgej tuunii tuld ajillaj surah heregtei gedegt bi itgedeg. Chinii amidralyn tuhai unshaad chamaig uhaalag bas ooriin gesen zorilgotoi zaluu baina gej dugnej baina. Jargal zovlon eeljildeg horvoo gedeg shuu de chamd sain saihan amidral hetsuu mochoosoo iluu ih baina gedegt ergelzeh hereggui temuulj uhaarch amidaraarai.

    ReplyDelete
  6. өлзий байна http://xypyy.blogspot.com би бас нэг ийм блогтой болсон нэмээрэй

    ReplyDelete
  7. Хүү минь хаагуур яваад байна даа. Блогтоо салхи савир оруулаач.....

    ReplyDelete
  8. Блогчидоо вэб мастеруудаа хөх Монголын хийморлог залуусаа

    Эх орныхоо төлөө нэгэн сайн зүйл хийцгээе!
    Гадаадад байгаа залуусынхаа оюуны хүчийг нэгтгэж эрхэм андууд та бүгдийг Монголынхоо төлөө бүгдээрээ нэгэн сайн үйлс хийе гэж уриалмаар байна. Бидний нэгдсэн хүч, дүү хоолой хаа ч хүрч юуг ч өөрчилнө шүү.Юуг хаанаас яаж хийхээ ярилцъя залуусаа.Энэ зарлалыг цааш нь тараавал баярлана шүү!! :) Сэтгэдэлээ бичээрэй.www.monzaluu.blogspot.com

    ReplyDelete
  9. Дүү минь эхлээд одоогийн байгаа байдалдаа сэтгэл хангалуун бай, амьдрал дээшилнээ.

    ReplyDelete
  10. oo iim amidraliig chini dairaagui tuulaad l garaad irsen um oo. Teglee geed dordson l um alga. Harin chig ulam gyalalzaad l ongolog yavaa sh dee

    ReplyDelete
  11. ungursunuus suraltsaj, ireeduigee harj, onoodortoo bayarlaj amidrah saihan shuu

    don't worry, be happy

    www.gegeen.com

    ReplyDelete
  12. http://www.groups.yahoo.com/group/baganuur baganuurchuudiin group-t taniig urij baina.

    ReplyDelete
  13. Бас л адилхан юм байна даа. Би багадаа эмээ, эгч бид гурав л байдаг байлаа. Элдэв юмаар дутагдаж гачигдах зүйлгүй сайхан л байдаг байсан. Тэр үед надад нэг "Шидэт аяга" байдаг байсан юм, өдөр болгон л дотроос нь чихэр жимс ургаж гарч ирээд л, нэг хоног мартчих юм бол дүүрээд халиад асгардаг байсан. Нэг л өдөр хөдөөнөөс хамаатнууд орж ирээд л, ах байраа зарж ирээд л тэгсээр байгаад л гэр дүүрэн болоод нөгөө гоё "Шидэт аяга" алга болсон юм. Хэцүү шүү тэ.

    ReplyDelete