Monday, August 27, 2007

Надад зөвлөгөө өгөөч

Блогдоо бичлэг нэмсэнгүй их удлаа. Үүний шалтгаан нь бусад хүмүүсийнх шиг завгүй байсан биш, харин ч хэтэрхий завтай байснаас болсон юм шиг байна. Сонин юм шүү зав муутай байхдаа бичих юм олдоод байдаг байсан хирнээ зав гайгүй болохоор бичих юм олдохгүй юм. Сүүлийн 4 долоо хоногт хэлтсийн дарга амарсан учраас би гэдэг хүн ажлын цагаар интернетээр хэсэх, оройн цагаар “дота” тоглох гэсэн хоёрхон л ажлыг хийж байлаа. Тийм болохоор бичих юм олдохгүй байсан байх л даа. Нөгөө уншдаг байсан блогуудаараа ч орж уншсангүй удлаа. Одоо тэгтэл хэлтсийн дарга ажилдаа орж миний ажлаа хийх үе эхлэхэд хүмүүсийн блогоор орж уншиж, өөрийнхөө блог дээр бичлэг нэмж эхэлж байх юм. Энэ бүхний шалтгаан нь миний нэг хамгийн сул тал болох “өөрийгөө дайчлах чадваргүй” гэдэг зүйлээс л болоод байгаа юм. Энэнээс болж би олон боломжийг алдсан, алдаж байгаа, алдсаар ч байх юм шиг байна. Заавал хүний шахалт, шаардлагаар юм хийдэг. Өөрөө өөрийгөө дайчилж юм хийнэ гэж байхгүй. Ёстой сонин. Би энэ сул талаа арилгаж чадвал одоо байгаагаасаа хавьгүй илүү хүн болох боломжтой санагдаад байгаа юм. Харин миний давуу тал бол ямар ч юмыг оролдвол сурчихдаг. Тэгтэл сул тал нь дийлээд юуг ч өөрөө сонирхож оролддоггүй. Би тийм залхуу юм болов уу гэхээр үгүй юм шиг байгаа юм. Бодоод үзэхээр өглөө босоод, орой унтах хүртлээ бараг ганц ч хормыг зүв зүгээр сууж дэмий өнгөрүүлсэн удаа байхгүй юм шиг. Тэгэхээр би залхуу хүн биш. Зөвхөн өөрийгөө дайчлах чадваргүй нэгэн. Би үүнийгээ аль эрт мэдсэн, засахыг маш олон удаа хичээж байсан. Ажилд орох анкетан дээрээ хүртэл “таны сул тал” гэсэн талбарыг “өөрийгөө дайчлахдаа муу” гэж бөглөөд, дараа нь ярилцлаган дээр “өөрийгөө дайчлахдаа муу хүнийг ажилд авна гэдэг хэцүү л байна” гэж хэлүүлж байлаа шд. Би та бүгдээс зөвлөгөө авмаар байна.

  • Энэ сул талыг яаж арилгах вэ?
  • Өөрийгөө хэрхэн дайчилж сурах вэ?
  • Цагийг яаж үр ашигтай ашиглах вэ?
  • Яаж ном уншиж сурах вэ? Миний дургүй зүйл ном унших. Энэ бол бас л нэг том сул тал.
  • Англи хэлийг яаж бие даан сурах вэ? Энэ бараг нэн түрүүнд тавигдаад байгаа шаардлага.

Энэ бүгдэд та бүхэн зөвлөгөө өгвөл, мөн санаа оноогоо хуваалцвал би их баярлах болно шүү.

Нээрээ өнөөдөр миний төрсөн өдөр шд. Өглөө дөнгөж сэрэхэд л найзуудаас минь мессэжээр “мэнд” ирээд л, ажил дээр ирсэн чинь мессэнжрээр “мэнд” ирээд л гоё байна шүү. Сонирхолтой нь би өдий 22 хүрэхдээ анх удаагаа ийм олон хүмүүсээс “баярын мэнд” авч байна. Урьд нь энэ өдөр ер нь л жирийн өдөр шиг өнгөрдөг байлаа. Би найз нөхдийн хүрээнд тэмдэглэж үзээгүй. Гэрийхэнтэйгээ л тодорхой хэмжээнд тэмдэглээд өнгөрөөдөг байсан. 10 жилд байхад би өдийд дандаа хөдөө байдаг байсан. Хөдөөнийхөнд ямар төрсөн өдөр тэмдэглэнэ гэсэн ойлголт байх биш, тэгээд л жирийн өнгөрчихдөг байсан. Харин өнөөдөр арай өөр өнгөрөх юм шиг байна :). Би эрийн сайндаа төрөөгүй, ээж маань намайг төрүүлсэн болохоор энэ өдөр би өөрөө баярлахаас илүү ээжийгээ баярлуулахыг илүүд үздэг. Өнөөдөр ядаж эрүүл очиж ээжийгээ баярлуулна гэж бодож байна. :).

8 comments:

  1. Хожимдсон ч гэсэн төрсөн өдрийн мэнд хүргэе. Ээжийгээ ч баярлуулж, өөрөө ч сайхан баярласан гэж бодно. Харин тэр зөвлөгөөний тухайд хэцүү л юм. Ерөнхийдөө бүгдэд бүгдэд байдаг асуудлууд шиг санагдлаа. Биеэ дайчлахад зориг л их хэрэгтэй байх даа. Харин номны тухайд гэвэл өдий хүртэл ном уншиж сууж сураагүй хүн чинь өөрийгөө дайчилж, тас гүрийж байж л ном уншиж сурвал сурна, сурахгүй бол сурахгүй. Англи хэлний тухайд юуны өмнө анхан шатаа багшаар заалгасан нь дээр гэж бодлоо. Тэгээд англи хэл дээр дуу сайн сонс, кино сайн үз, чих чинь онгойно. Ном сайн уншиж /юу билээ,хих/ орчуулаад байвал гайгүй үгийн баялагтай болох байх. Би ер нь англи хэлийг тэгж сурсан юм. Гэхдээ хүн хүн өөр байдаг байх.

    ReplyDelete
  2. Чи яг надтай адилхан юм.Би бас тийм.Хүнээр шахуулж байж юм хийдэг.Сул тал шүү яаж засна даа би бол их залхуу юм шиг байгаан.Гайтай залхуу.

    ReplyDelete
  3. Hogshoon arhia bagaa uuj Airgaaa tawaar zoogol

    ReplyDelete
  4. Бүгдэнд нь баярлалаа. Над шиг хүн ч энэ зангаа хаяна гэж байхгүй юм байна дөө. :)

    ReplyDelete
  5. Би ч бас тийм найзаа. Би чи гэлтгүй бүх хүмүүс л ийм муу зантай байдаг болов уу гэж боддог. Тоглоои наадам гэхлээр урьдах ажилаа хойшлуулж тоглохоор улайрдаг
    хүн болгоны гэм биш зан болов уу.
    Би лав залхуу хүрээд юм хийх нэгэл сонирхолгүй болохоор за одоо л хийхгүй бол дараа гэж байхгүй яг одоо хий гэж өөрийгөө шахдаг . Өөрөө өөртөө эзэн байх хэрэгтэйг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Энэ арга үр өгөөжөө өгч байгаа шүү. Найзуудаа туршаад үзээрэй.

    ReplyDelete
  6. Харин би яг энэ аргыг хэрэглэж үзье гэж бодож байлаа. Баярлалаа найз нараа зөндөө сайхан зөвлөгөө өгсөн байна.

    ReplyDelete
  7. Nom unshaa. Amidrald chini heregtei ih olon zuiliig olj medne shuu. Gants uran zohiol ch bish, shinjleh uhaan, tuuhiin nomnuud.
    Uuriiguu huchilj baigaad nom unshij sur.
    Ungursun tsag hugatsaa hezee ch ergej irehgui gej dandaa bodoj, zaluu nasaa surah, medehed zoriul. Hojim ni haramsdagiin shuu. Egch ni lav zaluudaa tegj baih mini yalaa, ingej surah mini ch yalaa gej haramdag yum zunduu bii. Chamd bol nas baina. Tsag hugatsaa ch baina... Amjilt huseye.

    ReplyDelete
  8. Sain uu. Bi odoo 30-tai. Minii baigaa baidal chiniihtei tustei sanagdlaa. Chamd tohioldood baigaatai adil zuiliig davj garah burdee, umnuu tavisan zorilgoo biyeluuleheer uuruu uurteiguu temtseh burd minii amidral 1 tom shat ahij baisan ch, shiidemgii bus, zalhuu baidlaasaa bolj butsaad 2-3 shat uharchihdag bailaa. Ene ni uuriiguu buruutgaj, shaardlaga tavin uuriiguu zemlej chaddagguid baisan baih.

    Bas neg tom dutagdal bol **uuriinhuu dutagdliig mash sain uhaarch baigaa hernee l** humuusees uurtuu zuvluhiig husdeg bailaa gevch erj baisnaa oldoggui l bailaa. Argagui sh d minii amidraliin filosopi ter huniihees uur yum chini. *Nadaas uur namaig sain meddeg hun baihgui*-gedgiig meddeg hernee suuld ni uhaarch baina daa.
    Uurtuu tusladag hund l burhan tusladag.

    Etsest ni helehed:
    Alivaa zurshliig dadlaar bii bolgodog,
    Dadliig udur bur hiij baij hevshuuldeg.
    Iimees ene udur yu hiij baigaagaas l ireeduin amidraliin chig handlaga todorhoilogdono.
    Chamd bas uurtuu helehed yamar hun bolohiig husej baina teriigee l udruus udurt hurimtluul...

    Za amidaadaa amijilt husii.

    ReplyDelete